Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУСТА Б.Пүрэвсүрэнгийн “Ирж яваа цаг” өнөөдөр тоглоно
Нийгэм

МУСТА Б.Пүрэвсүрэнгийн “Ирж яваа цаг” өнөөдөр тоглоно

Урлаг Урлаг18/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
524686_313948375390542_477771999_n2807598092013-01-18-19-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэнгийн гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолт Монгол бөхийн өргөөнд өнөөдөр буюу 18-ны 19:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд ганцхан удаа тоглоно. Монголын нийтийн дууны нэрт мастеруудын олон сайхан хит болсон дуунуудын хөг аялгууг амьдруулж дуунд дуртай, дуучин монгол ард түмэндээ уран бүтээлээрээ хэдийнээ танил болон хүндлэгдсэн хөгжмийн зохиолчын маань "Ирж яваа цаг" хэмээх уран бүтээлийн шинэ цомог энэхүү тоглолтынх нь үеэр дуунд дуртай дуучин монгол түмний гар дээр очих юм байна.
Түүний тоглолтын хувьд 2013 оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан тоглолт болох гэж байгаагаараа онцлог бөгөөд тоглолтонд урилгаар хөгжмийн зохиолчийн дотны хамтрагчид болох “Дулаахан намар” дууг нь амьдруулсан МУГЖ С.Жавхлан, ”Хайрын болзоо” дууг нь амьдруулсан МУГЖ С.Эрдэнэцэцэг, Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар, “Манай адуу” дууг нь амьдруулсан МУСТА А.Мөнхбат, “Босоо хиймортой эр хүн” дууг нь амьдруулсан МУСТА Л.Болдбаатар, “Амин булаг эжий аав хоёр” дууг нь амьдруулсан МУСТА Т.Батсайхан, “Сайхан” дууг нь амьдруулсан МУСТА Э.Төрмандах, “Санахгүй л гэсэн юмаа, Аялас хйигээд дуулъя  даа” дуунуудыг нь амьдруулсан МУСТА Б.Буянжаргал, “Миний найз” дууг нь амьдруулсан Ноён Бондгор хүрэлцэн ирж ая дуугаа өргөх ажээ.

Түүнчлэн тоглолтын эзэн хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн “Ятгын чуулгатай” хамтран МУГЖ С.Жавхлангийн аав Д.Самандын шүлгээр амилсан “Ирж яваа цаг сайхан” хэмээх шинэ уран бүтээ болоод өөрийн бүтээсэн сайхан уран бүтээлүүдээ үзэгч түмнээ толилуулж эгшигийн цэнхэр хадаг өргөн барих ажээ.

Мөн  тоглолтын хөгжмийг Цагдаагийн “Сүлд” чуулгын симфони оркестр эгшиглүүлэх бөгөөд цэнгээнт бүжгийн “Хатан туул” хамтлаг 40 гаруй хүний бүрэлдхүүнтэйгээр оролцож үзэгчдийг дуу бүжгийн тансаг хэмнэлээр уяраах юм байна.

Ийнхүү хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэнгийн гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолтонд дуунд дуртай, дуучин монгол ард түмнийгээ хүндэтгэн урья.

Дэлгэнгүй мэдээллийг: 99883031, 98993031, 91023031 дугаарын утсаар лавлах ажээ.



Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв

06/08/2026

Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа

06/08/2026

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.