Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Адель “Skyfall” дуугаараа Оскарт нэр дэвшлээ
Нийгэм

Адель “Skyfall” дуугаараа Оскарт нэр дэвшлээ

Урлаг Урлаг15/01/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
adeluufb4575046628502013-01-15-00-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хамгийн дуулиантай кинонуудын нэг Жеймс Бондын адал явдал “Skyfall” Оскарын шагналд нэр дэвшиж чадаагүй ч дуу нь харин шилдэг дууны номинацад өрсөлдөхөөр болсон байна.

Энэ баярт мэдээг дуулсан дуучин Адель “Твиттер” хуудсаараа “Өө бурхан мин, би яг л Мерил Стрип шиг болчихлоо. Баярлалаа” хэмээн мэдэгджээ. 50 жилийн түүхтэй Бондын цувралуудаас хамгийн шилдгийнх нь тоонд зүй ёсоор багтана хэмээн үнэлэгдэж буй “Skyfall” дэлхийн кинотеатруудаас нэг тэрбум ам.долларын орлого олоод байгаа ч АНУ-ын Кино академийнхан тэдний амжилтыг олж харж, үнэлсэнгүй.   Ерөөсөө Бондын цувралаас Оскарын шагнал хүртсэн тохиолдол нэг ч байхгүй бөгөөд хэрэв Адель авч чадвал Бондын хувьд анхны Академийн шагнал болох юм. Киноны шилдэг дуу номинацад Аделийн “Skyfall”-той “Chasing Ice” киноны “Before my time”, “Ted” киноны “Everybody needs a best friend”, “Pi’s” киноны “Lullaby”, “Les Miserables” киноны “Suddenly” зэрэг дуу өрсөлдөж байгаа аж. 

Гэр бүл, хүүхэддээ цаг заваа зориулан, уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа дуучин Адель магадгүй Оскарын шагнал гардуулах ёслолд дуулж магадгүй гэсэн таамаг гараад байна. Эсвэл бүр түүнээс ч өмнө Алтан бөмбөрцөг наадамд оролцоно гэсэн яриа гарчээ.
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Италийн кино урлагийн домог Софи Лорен 92 нас хүрлээ

20/09/2026

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026

Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд сурагчид нэгдэж байна

20/09/2026

Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв

20/09/2026

Мила Йовович “Resident Evil” цувралд зориулсан Академийн онцлох нийтлэлд хариу өгчээ

19/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.