Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Долоо хоногийн дуулиант нөхөр” Д.Алтанхуяг
Нийгэм

“Долоо хоногийн дуулиант нөхөр” Д.Алтанхуяг

Урлаг Урлаг14/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
daltahhuyg7582486651202013-01-14-22-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монголын урлагийг дэлхийд таниулах “гүүр”
Монголын балетын сор болсон бүжигчин төдийгүй дэлхийн дэвжээнд бүжиж яваа эрхэм бол Д.Алтанхуяг. 
Тэрбээр өнгөрсөн бямба гарагт дуурийн театрын тайзнаа бүжлээ. АНУ-ын “Бостон балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж, хилийн чанад дахь сонгодог урлагийн тайзнаа Монгол хэмээх нэрийг өргөж яваа тэрбээр П.И. Чайковскийн алдарт “Хунт нуур” балетын ханхүүд гоцолж, Америкийн алдарт бүжигчин, “Бостон балет” театрын гоцлооч Ашли Эллис хар, цагаан хунд, харин алиа салбадайд тус театрын гоцлооч Аветик Каралетиан нар гоцлон бүжив. 
 
Дэлхийн сор болсон балетчидыг эх орондоо, эгэлхэн театрынхаа тайзнаас үзэж, харж, мэдэрнэ гэдэг Монголын сонгодог урлагийг шимтэн сонирхогчдод том аз завшаан болж байгаа юм. 
 
Тиймээс манай сонин “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр балетчин Д.Алтанхуягийг нэрлэж байна. 
 
“Монголын балетийн хөгжил сан’’ байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн нэр хүндтэй балетийн оддын наадам, мастер сургалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж Монголын балетийн урлагийг дэлхий нийтэд сурталчилж байгаа. Мөн орчин үеийн сонгодог бүжгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг Монголчууддаа олгон, дэлхийд гайхагдсан сонгодог бүжгийн өв сангаас үзэгч олондоо таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. 
 
Монголчууд бид дэлхийн дайтад хүрсэн олон сайхан хөвгүүд, охидоороо бахархаж яваа. Нэгэн цагт Монгол Улс гэж хэн ч мэддэггүй байсан бол өнөө үед Д.Алтанхуяг шиг олон авьяаслаг залуусаар төлөөлж мэддэг болж. Гэхдээ тэр олон хөвгүүд, охид дундаас эх орноо энэлэн санаж, Монгол Улсаа дэлхийд таниулах “гүүр” болж яваа нь хэд билээ. Тэр дундаа сонгодог урлаг, балетыг дэлхийн хэмжээний бүжигчдийн дайтай эзэмшиж, эх орныхоо сонгодог урлагийг сурталчилна гэдэг том гавьяа. 
 
Дэлхийн хэмжээний балетчин Монголд ирж, бүжгэн жүжигт тоглоно гэдэг үзэгчдийн хувьд таатай байж болох. Гэхдээ өргөн утгаараа бол Монголын сонгодог урлагийнханд асар том хөрөнгө оруулалт болж өгч байгаа юм. 
 
Дэлхийн хэмжээнд хүрсэн бүжигчдийн хөдөлгөөнийг хажуунаас харж, зөвлөгөө авч, хамт бүжиглэснээр Монголын бүжигчид дэлхийд танигдах эхлэл болж байна гэхэд болно. Балетчин Д.Алтанхуягийн Монгол Улсад авч ирэх дэлхийн энтэй бүжигчдийн цуваа 2011 оноос фестиваль маягаар эхэлсэн. Цаашид ч энэ янзаараа үргэлжилж, Монголд балетын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах буй за. 
 
Мөн цаашлаад олон сайхан залуучууд дэлхийн энд хүрч, балетын урлагт Монголын нэрийг дархлах боломж гарах учиртай. Ийм сэтгэлтэй, эх орны гэсэн цохилох зүрхтэй, Монголын урлагийг дэлхийн дайтад хүргэх зорилготой залуус олон байгаасай. Үүнийг үлгэрлэж чадаж байгаа Д.Алтанхуягт бид баярлах ёстой. Зөвхөн урлаг биш спорт, компьютер технологи гээд олон салбарт манай залуучууд дэлхийн энд хүрч байгаа. Тэд ч гэсэн ийм сэтгэлтэй байвал энэ жижигхэн Монгол дэлхийтэй зиндаархах цаг удахгүй ирнэ.
 
Н.Пунцагболд
Эх сурвалж: Монголын мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алек Болдуин дахин шүүхэд дуудагдлаа

20/04/2026

“Титаник” хөлгийн аврах хантааз 670 000 еврод зарагдлаа

20/04/2026

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

20/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.