Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хөгжим бүжгийн коллеж энэ сарын 14-21 өдрүүдэд элсэлт авна
Нийгэм

Хөгжим бүжгийн коллеж энэ сарын 14-21 өдрүүдэд элсэлт авна

Урлаг Урлаг18/01/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-12-06_083536747543372013-01-15-18-55[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хөгжим бүжгийн коллеж шинэ элсэлтээ авч эхэлжээ. Тэрээр төгөлдөр хуурын анги болон утсан хөгжмийн ангид 38 сурагч элсүүлэхээр болжээ. Дээрхи хоёр анги нь зөвхөн нэгдүгээр ангид суралцуулах элсэлт юм. Харин тавдугаар ангид суралцаж байгаа 38 сурагчийг үлээвэр хөгжим болон ардын хөгжимийн ангид суралцуулах юм. Үлээвэр хөгжим дотроо саксафон, туба, труба, тромбон, валторн, цохивор зэрэг хөгжмийн ангиуд багтаж байгаа бол ардын хөгжим дотор морин хуур, хуучир, ятга, лимбэ, ёочин, шудрага, эвэр бүрээ, бишгүүр, их хуур зэрэг багтаж байгаа юм.  Мөн ардын бүжгийн ангидаа одоо 7-р ангид суралцаж байгаа сурагчдыг элсүүлэхээр болсон байна. Ингэхдээ мөн 38 хүүхдийг шалгаруулж авах юм.

Элсэлтийн шалгалт энэ сарын 14-өөс эхлэн 21-ны өдрүүдэд өглөө 09:00 цагаас 17:00 цагийн хооронд  "Хөгжим Бүжгийн Коллеж"-ийн хуучин байран дээрээ  авах юм. Элсэгчид төрсний гэрчилгээ, бүртгэлийн хураамж 5000 төгрөгтэй ирэх шаардлагатай юм. Хөгжим бүжгийн коллеж оюутны амралтын үеэр дээрх ангиуддаа элсэлт авч байгаа учраас намар хичээл эхлэх үеэр элсэлт авдаггүй болохыг сонордуулья.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.