Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ертөнц” цомог мэндэллээ
Нийгэм

“Ертөнц” цомог мэндэллээ

Урлаг Урлаг17/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ertunts_tsomog6727333342013-01-16-17-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд бидэнд мартагдах дөхсөн  хөгжмийн зэмсгүүдээр “BRO’S records”-ын уран бүтээлчид “Ертөнц” цомгийг эгшиглүүлэн уншигчдын гарт хүргэлээ. Өнөөдөр 11 цагт “Ертөнц” цомгийн хэвлэлийн бага хурал “Blue sky”-т болох гэж байна. Хөгжим сонирхогч, урлагийнханы сонирхолыг татаад байсан уг цомог ийнхүү худалдаанд гарахдаа дэлхий даяар байрших itunes, xbox music, amazon.com, iHeart radio, muve music, google play, simpy, media.net зэрэг 16 цахим сүлжээнд хэдийнээ борлуулагдаад эхэлжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “BRO’S records”-ын уран бүтээлчид “Ертөнц” цомгоо танилцуулах тоглолтыг хийсэн бөгөөд тэнд ирсэн зочид тэнгэрт ойрхон тухалж, тэндээс ертөнцийг сонордсон юм. 



“Уулс”, “Онгод”, “Салхи”, “Тэнгэр”, “Ус”, “Хурай хурай хурай” бүтээлүүдээ сонсогчдыг байлдан дагуулаад байгаа уг цомгийг анх “Mongolia the canorous” хэмээн нэрлэж байсан ч дараа нь “The canorous” болгон өөрчилсөн байна. Харин одоо Монголын эртний хувьсан өөрчлөгдсөн хөгжмийн зэмсгээр шинэ цагийн ethno electronic, chillout ,world music, new age зэрэг урсгалаар эгшиглэх  цомог байгалийн дуу чимээтэй хоршин “Ертөнц” нэрээр хүрэх гэж байна. Уг цомог Монголын түүх соёлын биет ба биет бус өв соёл, ардын хөгжмүүдийг судалсан судалгаандаа тулгуурлан зохион найруулж, бичлэгийг нь хийсэн гэдгээрээ өвөрмөц, онцлог бүтээл бөгөөд монгол ардын хувис, товшуур, хэц, хэл хуур зэрэг хөгжмийг сэргээн хөгжимдөж эгшиглүүлсэн аж. Тиймдээ ч “Ертөнц” цомгийг бүтээхэд чамгүй хугацаа шаардагджээ.



Цомгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, продюссераар М.Болд ажилласан юм.  Та “Ертөнц” цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bros.mn цахим хуудсаар болон www.facebook.com/BrosRecords фэйсбүүк хуудсаар дамжуулан аваарай.

        Г.ДАША  

Таныг урлагийн тэнгэр ивээг

urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ

17/09/2026

Архангай аймаг Хүрлийн үеийн хадны зургийн олон дурсгалтай

17/09/2026

Том Круз “16 жилийн хугацаанд 15 өөр сургуульд сурсан нь хүний зан төлөвийг ойлгоход минь нөлөөлсөн” гэв

16/09/2026

Роберт Де Ниро нэвтрүүлгийн үеэр сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулжээ

16/09/2026

Стивен Тайлерын холбогдсон хэргийг шүүх шүүгч солигджээ

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.