Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Universe-Best Songs 2013” наадмын хэвлэлийн хурал боллоо…
Нийгэм

“Universe-Best Songs 2013” наадмын хэвлэлийн хурал боллоо…

Урлаг Урлаг18/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12556_494635273922057_1804195476_n3946890462013-01-18-05-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “UBS” телевизээс санаачлан зохион байгуулдаг “Universe Best Songs” наадам 5 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Авъяаслаг, өөртөө итгэлтэй, дуулах хүсэл сонирхолтой 16 -аас дээш насны хэн бүхний өмнө үүд хаалга нь үргэлж нээлттэй байдаг тус наадмын албан ёсны хэвлэлийн бага хурал өнөөдөр 14:00 цагт ”Мongol news” төв дээр боллоо. Хэвлэлийн хуралд “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга, Маркетингийн албаны дарга Б.Батсайхан, Ерөнхий редактор Ө.Гэрэлтцэцэг, Ерөнхий найруулагч Д.Отгонзаяа, “Universe-Best Songs 2012” наадмын Гран При шагналтан Э.Төгсбаяр нар оролцож “Universe-Best Songs 2013” наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

Түүнчлэн “Universe-Best Songs 2012” наадмын Гран При шагналтан Э.Төгсбаяр тус наадмын тухай сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлсний зэрэгцээ БНСУ-д суралцахаар тун удахгүй хүлгийн жолоо залах гэж байгаагаа ч зарлаад авсан. Мөн Э.Төгсбаяр 2013 онд шинээр тодрох дүү Гран При шагналтандаа өөрийн зүгээс бэлэг өгөхөө ч амласан юм.

"Хайрлая, хүндэлье, инээмсэглэе" уриатаагаар зохион байгуулагдаж буй “Universe-Best Songs 2013” наадмын шагналын сан нь өмнөх жилүүдийнх шигээ өндөр байгаа бөгөөд

Гуравдугаар байр– 2 сая төгрөг, БНСУ-ын “Дүүвөн” Техникийн их сургуульд  6 сар суралцах эрх /байрны үнэ багтсан/, мэргэжлийн студид клип бүтээлгэх эрх,
Хоёрдугаар байр– 3 сая төгрөг, БНСУ-ын “Дүүвөн” Техникийн их  сургуульд  нэг жил үнэ төлбөргүй суралцах эрх, мэргэжлийн дуу бичлэгийн студид бичлэг  хийлгэх эрх /байрны үнэ багтсан/
Нэгдүгээр байр– 5 сая төгрөг, БНСУын “Конгжу” их сургуульд 3 жил үнэ төлбөргүй суралцах эрх /байр хоолны үнэ багтсан/, гадаадын улс орноор аялж, супер оддын  тоглолтыг хоёр хөтлөгчийн хамтаар үзэх эрхийн эзэн тус тус болно.

Түүнчлэн “Universe-Best Songs 2013” наадмын  бүртгэл өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-өөс эхэлсэн бөгөөд энэ  сарын 25 хүртэл өдөр бүр “UBS” телевизийн байранд явагдах ажээ.

“Universe Best Songs-2013” наадамтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77001177, 1951, 99050712 дугаарын утаснаас лавлаарай.

Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энэ долоо хоног төрийн өмчийн музейнүүд үнэгүй үйлчилнэ

02/03/2026

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

02/03/2026

Их хааны ордны Мөнгөн модны түүх

02/03/2026

Ордуудын гуравдугаар сарын зурхай

02/03/2026

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.