Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Х.Лхагвасүрэн: “Ертөнц” цомгийн үнэлгээ
Дуу хөгжим

Х.Лхагвасүрэн: “Ертөнц” цомгийн үнэлгээ

Урлаг Урлаг18/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
duuchinLhagwaa294756502013-01-18-19-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Bro’s Records”-ын уран бүтээлчид “Ертөнц” нэртэй анхы цомгоо өлгийдөн аваад байгаа. Цомгийн нээлт дээр хэр баргийн шоу, тоглолт дээр зочлоод байдаггүй урлагийн ховор эрхмүүдтэй таарсны нэг нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн байлаа. Тэрээр ийн зочилсон нь их учиртай гэнэ. 2009 оноос эхлэн хөгжмийн зохиолч Г.Онон, хөгжмийн найруулагч Томоо нарын эхлүүлсэн энэхүү ажлыг дэмжин өнөөдрийг хүртэл хамтдаа байсан учраас өөрийн биеэр ирж баяр хүргэн, урам хайрлаж байгаа аж.   



-“Ертөнц” цомог мэндэллээ. Та уран бүтээлчдийн энэ бүтээлийг хэрхэн үнэлж байгаа вэ?



-Хөгжмийн хувьд ярих юм байхгүй. Хөгжмөө хийхэд нь ч би тэдэнтэй хамтдаа шахуу байсан. 2009 оноос хойш энэ хүүхдүүд юм хийгээд л байгаа. Гол нь энэ дэлхий даяараа сонсч болох, зарагдаж болох цомог гэдэг утгаараа их сайхан байна. Тэрийг дэмжиж л ирсэн гэсэн үг л дээ. Бусад нь бас энэ зам жимээр яваасай гэж бодож байна.



-Цомгийн санаа маш чухал гэж хөгжмийн зохиолч, шүүмжлэгчид онцолсон байсан? Энэ нь хөгжмийн талаасаа залууст ямар ач холбогдолтой вэ?



-Асар их ач холбогдолтой. Бид нэг хот байгуулах гэж байгаа юм шиг амьдраад байж болохгүй л дээ. Байгаль, дэлхий, цэцэг навч, од, сар дэлхий энэ бүхнийг ээжийгээ хайрладаг шиг хайрлах ёстой. Тийм ч учраас ийм бүтээлүүд бүтээгддэг байх. Энэ чинь ганц бидний ч хүсэл биш хүн төрөлхтөний хүсэл. 



-Монголын мартагдах шахсан эртний хөгжмийн зэмсгүүдээр эдгээр бүтээлүүдийг эгшиглүүллээ шүү дээ?



-Аль эрт өвөг дээдэс зохиогоод бүтээчихсэн байсан хөгжмийн зэмсгүүдийг орчин цагийн нарийн уялдаа, системд оруулаад одоогийн хөгжимтэй холбон гаргаж байгаа юм. Ингэх нь бол тодорхой байсан. Зүгээр л цаг нь болоогүй байсан байх.

 

-Энэ хослолыг хэр гаргасан гэж та дүгнэж байгаа вэ?



-Дажгүй сайхан, эвлэлдэн нийлсэн гэж бодож байна.



-“Ертөнц” цомгийг сонсоод танд ямар мэдрэмж төрсөн бол?



-Хүмүүсийн дахин дахин ийм зүйл бүтээгээд байгаарай л гэж бодмоор.



-Сонсоод хамгийн их омогшуулж байсан бүтээл?



-Би хамтдаа байж байсан цомогт орсон бүх бүтээлийг мэднэ. Ерөнхийдөө би Ононг их хүндэтгэж байгаа гэх үү дээ. Хүнийг бага гэж голж болохгүй нь байна шүү дээ. Энэ дотор чинь ийм их юм байж байдаг байхгүй юу. Тиймээс үүнийг үгээр, үйлээр дэмжээд л байж байлаа даа. Хөгжим нь сайхан байгаа учраас л дэмжиж байна гэсэн үг шүү дээ.


“Ертөнц” 20 мянган төгрөөгөөр хөгжмийн дэлгүүрүүдээр худалдаалж байгаа юм байна. Мөн цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bros.mn цахим хуудсаар болон www.facebook.com/BrosRecords фэйсбүүк хуудсаар дамжуулан авч болох юм. Тэнгэрт ойрхон саатаж, тэндээс ертөнцийг сонордоорой.

news,mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.