Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Virtuoso”-г өнөөдөр мэргэжлийн хөгжимчид амилуулна
Нийгэм

“Virtuoso”-г өнөөдөр мэргэжлийн хөгжимчид амилуулна

Урлаг Урлаг19/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
vetuoso797_copy7599120802013-01-19-19-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

11 дэх жилдээ зохиогдож буй ур чадвараараа тэргүүлсэн мэргэжлийн хөгжимчдийн “Virtuoso” буюу гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөний тайзнаа 15 цагаас болох гэж байна. Энэ удаагийн тоглолтод өмнөх жилүүдийнхээс илүү олон уран бүтээлч оролцохоороо онцлог бөгөөд энэ нь манай соёл, урлагийн салбар тэр хэмжээгээр гарамгай, авьяаслаг залуучуудаар эгнээгээ тэлж буйн илрэл юм.


“Virtuoso” тоглолтод оролцох уран бүтээлчид:

Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын II уралдааны тэргүүн болон дэд байрын шагналт, ҮДБЭЧ-ын шанзчин Д.Энхбилэг, ХБК-ийн IV курсын оюутан Б.Болорцэцэг (ёочин).

ҮДБЭЧ-ын гоцлол хөгжимчин, Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын II уралдааны тэргүүн байрын шагналт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааны III байрын шагналт Ч.Отгонбаяр (хуучир).

Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын II уралдааны тэргүүн байрын шагналт, ҮДБЭЧ-ын гоцлол хөгжимчин О.Чинбат (эвэр бүрээч), “Алтайн оргил” хамтлагийн гишүүн, ХБК-ийн багш Г.Нямжанцан (лимбэ), Морин хуурын чуулгын ятгачин О.Мөнхтогтох

Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын II уралдааны тэргүүн, Төрийн шагналт Б.Шаравын нэрэмжит үндэсний хөгжимчдийн ОУ-ын анхдугаар уралдааны II байрын шагналт Н.Жигжиддорж.

“Виртуоз” анхдугаар уралдааны бага насны ангиллын шилдэг тоглооч, ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн сурагч Сү Хи (БНСУ).

Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн ОУ-ын уралдааны тэргүүн байрын шагналт, валторн хөгжимчин Г.Нямсүрэн

ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн сурагч, “Виртуоз”-ын ахлах насны ангиллын тэргүүн байрын эзэн Ү.Уртнасан.

Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн ОУ-ын уралдааны тэргүүн бай рын шагналт, ХБК-ийн морин хийлийн ангийн сурагч Г.Чингүүн.

Ж.Чулууны нэрэмжит төгөлдөр хуурчдын ОУ-ын уралдааны тэргүүн, Ф.Шопений нэрэмжит ОУ-ын төгөлдөр хуурчдын уралдааны I, Италийн Сицилид болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын ОУ-ын уралдааны III байрын шагналт, Э.Ундрал.

СУИС-ийн багш, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэгийн “Дөрөө” модерн бүжгэн жүжиг. ДБЭТ-ын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин Г.Цолмон.

М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны II, Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуулаачдын олон улсын уралдааны II, Б.Шаравын нэрэмжит уралдааны III байрын шагналт, ДБЭТ-ын гоцлооч Э.Анхбаяр.

Ц.Пүрэвдоржийн нэрэмжит улсын IV уралдаан, Б.Шаравын нэрэмжит дуулаачдын олон улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт Б.Энхнаран.

М.Глинкийн уралдааны тэргүүн байрын шагналт, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар. ХБК-ийн багш, оюутан, сурагчдын цохивор хөгжмийн чуулга.

ХБНГУ-д болсон олон улсын маримба хөгжимчдийн уралдааны V, Ж.Чулууны нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт, ХБК-ийн сурагч Ө.Золжаргал (цохивор хөгжимчин).

Түүнчлэн энэ тоглолтод гадаадын олон оронд эх орныхоо нэрийг дуурсгаж, өв соёл, ая дууг дэлгэрүүлэн сурталчилж яваа “Алтайн оргил” хамтлагийнхан урилгаар оролцож ая дуугаа өргөх юм.

Тасалбарын үнэ 10,000, 15,000, 20,000 төгрөгийн үнэтэй байх юм. Шилдгүүдийн шилдэг хөгжмийг хамтдаа үзэцгээе.

Таныг урлагийн тэнгэр ивээг 

urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

16/03/2026

Монголын үндэсний болон сонгодог уран бүтээлчид Австрид тоглоно

16/03/2026

Э.Сүмбэ: “Түүний буруу” жүжгийн дүрүүдийн ойлгомжгүй, адармаатай амьдрал, харилцааны зөрчлийг хөгжмөөр илэрхийлэхийг хичээлээ

16/03/2026

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл Фрибурын олон улсын кино наадамд өрсөлдөнө

16/03/2026

“ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.