Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ану хатан” гайхалтай бүтээл болж чаджээ
Нийгэм

“Ану хатан” гайхалтай бүтээл болж чаджээ

Урлаг Урлаг19/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
anuu_htan13247494868022013-01-19-19-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Цаг хугацаа улиравч, цадиг түүх мөнх” гэсэн уриатай “Ану хатан” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл боллоо. Энэ бүтээл үзэгчдийг XVII зуунд эргэн аваачиж, түүхийн хуудсыг сөхөн хоёр цагийн турш баяр, гунигаар хөглөв. 



Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романыг уншиж байсан уншигчид “Ану хатан” драмын жүжгийг нь үзэж сонирхсон бол өчигдөр дэлгэцийн бүтээлийг нь өлгийдөн авлаа. Их хүлээлт үүсгэсэн тэр бүтээл кино урлагт тэсрэлт хийлээ. Учир нь киноны нээлтийн дараа үзсэн хүн бүр жүжигчдийн гайхалтай тоглолт, киноны дуу, дүрс чанарын өндөр төвшинд бүтсэн бүтээл хэмээн ам сайтай байсан юм. Түүхэн бүтээл тэр тусмаа Монголын түүхнээ нэрээ мөнхөлсөн баатарлаг Ану хатны түүх ийнхүү дэлгэцнээ мөнхөрч байна. 



 “Ану хатан” киноны гол дүр Галдан бошигтыг тайзнаа амилуулсан жүжигчин М.Мягмартай киноны нээлтийн дараа уулзаж, сэтгэгдлийг нь сонсов.  



-Үзэгчдийнхээ хамт киногоо үзэх ямар санагдав?



-Хүмүүст яг ямар санагдаж байгаа  бол… Үнэн сэтгэлийн үгийг нь олж, шимтэж сонсмоор санагдаад, сэтгэл их хөдөлж байна. Анх дүрийнхээ саналыг аваад уншиж байсан зохиол маань сайхан уран бүтээл боллоо. Үзэгчдэдээ хүргэлээ. Одоо тэдний шүүлт биднийг шүүнэ шүү дээ. 



-Жил зургаан сарын хугацааг нэг бүтээлд зориуллаа шүү дээ?



-Хоёр зууны ялгаа надад их сонин байлаа. Өглөө нь XXI зуунд сэрээд, өдөржингөө XVII зуунд амьдарч байлаа /инээв/. Жил зургааан сарын хугацаанд надад цаг хугацааны ялгаа  илүү их мэдрэгдсэн. 



-Аль хэсгийн зураг авалт дээр хамгийн их сэтгэл догдолж байсан бол?



-Киноны төгсгөлийн хэсэгт тулаанд орох гээд гэр бүлийнхэнтэйгээ салах ёс хийдэг хэсэг юм байна


Photobucket

Photobucket

Photobucket
 

Таныг урлагийн тэнгэр ивээг

urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026

Жүжигчин Кан Сун Ён дахин гэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ

12/05/2026

Билли Айлиш ирээдүйд зөвхөн хөгжмийн карьераар хязгаарлагдахыг хүсэхгүй байна

12/05/2026

“Lord of the Rings: Hunt for Gollum” киноны дүрүүд зарлагдлаа

12/05/2026

Мьянмарт 11 мянган каратын бадмаараг олджээ

12/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.