Монгол улсын "Морин хуурын чуулга" энэ оны хамгийн анхны тоглолтоо ирэх хоёрдугаар сарын 7, 8-нд хийх гэж байна. Өнгөрсөн хоёр жил тус чуулгынхан “Гайхамшигт ардын дуу 1, 2” цуврал тоглолт хийсэн бөгөөд энэ удаад ч мөн адил сар шинийн өмнө ардын дуунуудыг дээжлэн үзэгч түмнээ толилуулах нь ээ. Улсын филармонийн тайзнаа толилуулах уг тоглолтыг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун, тус чуулгын удирдаач Д.Түвшинсайхан нар удирдан тоглуулах юм байна. Тус чуулга өмнө нь мөн “Гайхамшигт ардын дуу-1, 2”-ыг хүргэж, “Гандий мод”, “Өвгөн шувуу”, “Жаахан шарга” тэргүүтэй ардын дууг найруулан тоглож байсан билээ.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn