Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголчууд оролцоно
Дуу хөгжим

Нью-Йоркийн загварын долоо хоногт Монголчууд оролцоно

Урлаг Урлаг24/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
katya-zol58975685336152013-01-23-00-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо ирэх сарын 15-17-нд болох “International Couture fashion week New York” загварын долоо хоногт загвар зохион бүтээгч Г.Золцэцэг оролцохоор болжээ.



Түүний “Katya Zol” брэндийн хувцаснууд зохион байгуулагчдад таалагдсан учраас олон улсын хэмжээний загварын үзүүлбэрт эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. 



Тэрбээр стилист Д.Энхмаа, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, үсчин Н.Батжаргал болон зураглаач, гэрэл зурагчны хамт баг бүрдүүлэн явахаар бэлтгэж буй юм. 



Загварын долоо хоногийн үеэр дизайнер Катя буюу Г.Золцэцэг үндэсний онцлогоо шингээсэн орчин үеийн загвартай 12-18 хувцастай коллекц танилцуулах ба бүтээлийнх нь 70 орчим хувь нь бэлэн болжээ. 



Мөн АНУ-д сурч байгаа загвар өмсөгч, Монголын сайхан бүсгүй А.Сарнай, тус улсын загвар өмсөгчдийн хамт түүний загваруудыг өмсөж танилцуулах гэнэ. 



1000 гаруй ам.долларын үнэтэй тасалбартай, өндөр зэрэглэлийн цөөн зочинд зориулагдсан эл загварын долоо хоногт эх орноо төлөөлөн оролцох болсон дизайнер Г.Золцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.





-Хэрхэн Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцох эрхтэй болсон бэ?

-Би өнгөрсөн жил Малайзад анхны загварын шоугаа хийж байсан. Мөн онлайнаар худалдаа хийж, “Katya Zol” брэндээ танилцуулсан байсан. Энэ мэт хийсэн ажил болон бүтээлүүдээ зохион байгуулагчдад нь илгээсэн юм. Тэдний шалгуурт тэнцсэн учраас бидэнд загварын долоон хоногт оролцох боломж тохиолоо. Гэхдээ хэн нэгэн дизайнер, загвар өмсөгч, стилистийг онцолж байгаа юм биш. Гагцхүү Монгол Улсыг төлөөлөх болсондоо баяртай байна. Энэ мэдээг хүлээн аваад ССАЖЯ-д хандсан. Ц.Оюунгэрэл сайд бидний ажлыг таатай хүлээн авч, Нью-Йоркийн загварын долоо хоногт Засгийн газрын дэмжлэгтэйгээр оролцох боллоо.



-Мэргэжлээрээ ажиллаж нэр хүндтэй болсон олон авьяаслаг залуу танай багт байна. Тэднийг танилцуулна уу?

-Тийм ээ. Манай нүүр хувиргагч Э.Эрдэнэ сувд Малайзийн Куала Лумпур хотноо “Clara International Beauty Academy”-ийг төгссөн. Мөн “Гялбаа”, “Космополитан” сэтгүүлийн хавтасны зураг авалт болон загварын шоуны нүүр будагчнаар ажиллаж байснаас гадна Б.Сарантуяа, Д.Болд, “Киви” хамтлагтай хамтран ажилладаг. Стилист Д.Энхмаа АНУ-ын “The art institute of Hollywood”-ийг төгссөн, Монголын рок, поп оддын зөвлөх, загвар зохион бүтээгч юм. “Матрикс” салоныг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Гар нийлсэн залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр хичээнгүйлэн ажиллаж байгаа. Ажил ч нэлээд жигдэрчихсэн.



-Зөвхөн загварын долоо хоногт оролцоод зогсохгүй, нэвтрүүлэг хийнэ гэв үү?

-Манай багт UBS телевизийн зураглаач байгаа. Бид мэргэжил, мэргэжлийнхээ дагуу нэвтрүүлэг бэлтгэнэ. Мөн “Mercedes Benz fashion week”-ээс сурвалжлага хийж, загварын чиглэлээр оюутан элсүүлдэг сургуулиудтай танилцана.



Ж.Солонго

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.