Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ХХЗХ-ноос нийт телевиз, кабелийн сувгуудад мэдэгдэл хүргүүлжээ
Нийгэм

ХХЗХ-ноос нийт телевиз, кабелийн сувгуудад мэдэгдэл хүргүүлжээ

Урлаг Урлаг26/01/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
576c47d95e0db19dbig9240697102013-01-25-18-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт телевиз, кабелийн сувгуудад мэдэгдэл хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 

МЭДЭГДЭЛ
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит 1 дүгээр хуралдааны 02-р тогтоолын дагуу Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага"-ын 6.3, 6.6, 6.7, 6.8-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх телевиз, кабелийн сувгууд 2013 оны 02-р сарын 01-ны өдрөөс эхлэн хөтөлбөрөө бэлтгэхдээ дараах нэмэлт өөрчлөлтийг биелүүлж ажиллах болсныг мэдэгдэж байна. Үүнд:

1. Бүх төрлийн чат, мессеж, урсдаг зарыг дэлгэцээр гаргахгүй байх
2. Мессежийн тусгай дугаарыг тааварт тоглоом, кино сонгууль зэрэг уралдаант хэлбэрийн нэвтрүүлэгт ашиглахгүй байх
3. Мессежийн тусгай дугаарыг зөвхөн санал асуулга, судалгаа авах зорилгоор ашиглана. Энэ үед дэлгэц дээр зөвхөн урьдчилан заасан тоо, код, тэмдэгтийг гаргана

3. Зар сурталчилгааны цагаас бусад цагт нэвтрүүлж буй нэвтрүүлгийн хөтөлбөрийн үеэр баннер хэлбэрийн зар сурталчилгааг дэлгэц дээр давхардуулан гаргахгүй байна

4. Жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэд, олон нийтийн байгууллагын мэдээллийг түгээх зорилгоор албан ёсоор хүлээн авч боловсруулсан (үг үсэг, дүрмийн алдаагүй, крилл үсгээр бичиж найруулсан) зар мэдээлэл, урсдаг зарыг тусгайлан гаргасан хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу нэвтрүүлнэ

5. "Урсдаг" болон “үгэн” хэлбэрийн мэдээ, мэдээллийг стандартын дагуу зөвхөн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг дундуур нэвтрүүлнэ

Мөн телевизийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 5 дугаар зүйлийн  3 дахь заалтад  заасан нөхцөл шаардлагыг бүрэн биелүүлж, дараах арга хэмжээг авч ажиллахыг анхааруулж байна.

1. Бага, дунд насны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн киног орой 22.00 цагаас хойш гаргахгүй байх

2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.4, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д заалт, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 8-р зүйл, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл болон Монгол улсын бусад холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хүүхэд залуусын хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэх хүчирхийлэл, садар самууныг илэрхий сурталчилсан, аллага хядлага, хүчирхийлэл гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан, хэт цус асгаруулсан, айдас төрүүлсэн дуу, дүрстэй кино, видео бичлэг  гаргахгүй байх.

3. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан кино, нэвтрүүлэг, видео бичлэгийг өдрийн цагаар гаргахгүй байх.
 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жорж Оруэллийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Амьтны ферм” метадрамын жүжиг тайзнаа амилна

17/09/2026

Youtuber “Gremix” өөрийн дүрээр тоглоом гаргана

17/09/2026

Ө.Ариунхишиг: Миний цаана ятга, ятгын цаана Монгол байгаа

17/09/2026

Л.Болдбаатар: Хүн бүр дагаж дуулсан найр шиг сайхан тоглолт болно гэж найдаж байна

17/09/2026

БНСУ-ын их сургуулийнхан монголын түүхээр “Heritage AI Cinema” кино бүтээжээ

17/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.