Алдартнуудын хувийн амьдралын эргэн тойрон дахь сонин хачинаас “Unsolved Mysteries” буюу ододтой холбоотой тайлагдашгүй нууцуудын жагсаалтад дээгүүрт бичигддэг сураггүй алга болоод эргэн олдсон болон зарим нэгнийх нь сураггүй алга болоод тэр чигтээ хорвоогоос халисан гэгддэг жигтэй тэмдэглэлүүдээс сонирхуулж байна.
1. Ник Стэль / Статус: Олдсон
“The Man Without a Face” (1993) / “Terminator 3: Rise of the Machines” (2003) / “Mirrors II” (2010) зэрэг дэлгэцийн олон бүтээлээрээ нэрд гарсан Америкийн жүжигчин Николас Кент Стэлийг өнгөрөгч 5 сард сураггүй болсон тухай эхнэр Рөүз нь хэвлэлээр нилээд шуугиж байжээ. Тэрээр хар тамхи, мансууруулах бодисонд багагүй донтсон нь эхнэрийнх нь санааг түгшээсээр ирсэн асуудлуудын нэг бөгөөд Стэль бараг 7 хоног сураггүй алга болжээ.
Тунгаа хэтрүүлж хэрэглээд нас барчихсан байх гэж айсан эхнэрийнх нь энэ мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллээр хэсэг шуугисны эцэст Стэль Лос Анжелесийн нэгэн жижиг сууринд хар тамхи, мансууруулах бодисны эсрэг нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа тухай мэдэгдлийг өөрийн биеэр хийсэн байна. Төд удалгүй Стэль 6 сард дахин алга болсон ч эргээд “дахин” энх тунх олджээ.
2. Кэтеринь Жэксон / Статус: Олдсон
Жэксоны гэр бүлийн хамгийн эрхэм хүн болох ээж Кэтерин Жэксон нь 2012.07.21-нд сураггүй алга болж, алга болсон хүмүүсийн жагсаалтад бүртгэгдсэн тухай мэдээлэл онлайнаар нилээд шуугиан тариад байсан билээ. Лос Анжелесийн цагдаагийн албан хаагчдын шуурхай ажиллагааны дүнд 24 цагийн дараа 82 настай түүнийг огт алга болоогүй тухай мэдэгдэл хийсэн бөгөөд тэрээр Аризонад гэр бүлийнхээ бусад гишүүдийн хамт “UNO” хөзөр тоглоод нарлан сууж байсан байна.
3. Эндрью Кэйниг / Статус: Нас барсан
“21 Jump Street” (1988) / “Star Trek: Deep Space Nine” (1993) / “Batman: Dead End” (2003) зэрэг кинонд тоглосон уран бүтээлч гэр бүлээс гаралтай Америкийн жүжигчин Жошуа Эндрью Кэйниг 2010.02 сард сураггүй алга болсон бөгөөд тэрээр Ванкуверт аялалаар явж байхдаа алга болжээ.
Ванкуверийн цагдаагийн хэсгийнхэн болон түүний гэр бүл найз нөхдийн эцэс цуцалтгүй эрлийн дүнд түүний цогцсыг 2010.02.25-нд “Stanley Park” хүрээлэнгээс олсон бөгөөд тэрээр амиа хорлосон болохыг тогтоосон байна. Түүний аав нь нэрт жүжигчин Уолтер Кэйниг ба ээж нь мөн л нэрт жүжигчин Жюүди Кэйниг нар юм.
4. Мэргот Киддэ / Статус: Олдсон
“Superman” цувралын 1978 – 1987 оны цувралуудад тоглож алдрын оргилд хүрсэн Канадад төрсөн Америкийн жүжигчин Мэргот 1996.04 сард 4 өдрийн турш сураггүй болж байжээ. Түүнийг Глендэйлийн гэх байшингийн арын цэцэрлэгээс шавар шавхайндаа хутгалдчихсан мөн үүдэн хоёр шүдгүй болсон байхыг олсон бөгөөд тэрээр энэ тухай дурсах дургүй байдаг гэнэ.
Хожмоо тэрээр өөрийгөө “Bipolar” эмгэгээр өвчилсөн тухайгаа мөн ямар нэг эмчилгээ хийлгэхгүй гэдгээ мэдэгдсэнээс гадна сэтгэлзүйн ямар ч хяналт, мэдрэлгүй болсон тухайн үед анхны нөхөртөө алуулах гэж байсан гэж мэдэрсэн гэдгээ ч хүлээсэн байна.
5. Шон Флинн / Статус: Нас барсан гэж үзсэн
Харин удаах сураггүй болсон алдартай залуухан хүүгийн хувьд “Вьетнамын дайн”-ы тухай цуврал гэрэл зургийн цомгоороо нилээд танигдсан нэрт фотожурналист, жүжигчин Шон Лесли Флинн нэрлэгдэж байна. Тэрээр жүжигчин Эррол Флинний хүү бөгөөд “TIME” сэтгүүлийн ажлын томилолтоор Камбож улс руу яваад 1970.04 сард сураггүй болжээ.
Түүнийг хожмоо гэмт этгээдүүдэд барьцаалагдсан гэсэн яриа байдаг бөгөөд 1984 онд ээж жүжигчин Лили Дамита мэдэгдэл хийж албан ёсоор нас барсанд тооцсон байна. 2010 онд нэгэн цогцос олдсон ч DNA-ийн шинжилгээгээр түүнийх биш болох нь тогтоогдож цогцос нь олдоогүй хэвээр байгаа юм байна. Зурагт: Шон ба түүний аав
6. Курт Кобэйн / Статус: Нас барсан
Алдарт Нирвана хамтлагийн гоцлол, гитарчин Курт Кобэйнийг 1994 онд амиа егүүтгэж нас барсан гэж үздэг. Тэрээр нас барахаасаа өмнө Калифорний хар тамхи, мансууруулах бодисын эсрэг нөхөн сэргээх эмчилгээнд явж байсан бөгөөд өөрийгөө гар буугаар буудаж хөнөөсөн байна.
Түүний цогцсыг олохоос өмнө нэрийг нь сураггүй бологсдын жагсаалтад өгч нилээд хэдэн өдөр эрэн сурвалжилж байсан ба түүний эл үйлдлийн зангилааг тайлаагүй хэвээр байгаа юм. Кобэйний гэр бүлээс хоёр ч авга ах нь өөрийгөө буудаж амиа хөнөөж байсан тэмдэглэл байсан ба түүнийг амиа хорлосон гэдэгт үл итгэгч шүтэн бишрэгчид цөөнгүй байдаг байна.
7. Жэй Квон / Статус: Олдсон
Америкийн залуу реппэр Жэй Квон 2010.02 сард сураггүй алга болж байжээ. Бараг сар гаруй хугацаагаар сураггүй байсан түүний тухай хэвлэлээр нилээд шуугиж өөрийгөө сураггүй болсон тухай элдвийн мэдээллийг олж харсан Квон гэрээтэй ажиллаж байсан “Gracie Productions”-ий удирдлагуудтайгаа холбоо барьжээ.
Түүний хэлснээр тэрээр элдвийг эргэцүүлэх хэсэг хором – амралтыг өөртөө өгсөн бөгөөд түүний төлөө ийм олон хүн санаа зовно чинээ санаагүй гэжээ. Бүхэл бүтэн сар гаруй хугацаагаар “таг” болно гэдэг тийм ч ахар хугацаа биш баймаар…
8. Хэролд Холт / Статус: Нас барсан гэж үзсэн
Австралийн XVII дахь удаагийн ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Австралийн улс төрч Хэролд одоогоос бараг 40-өөд жилийн өмнө сураггүй алга болжээ. Түүнийг 1967.12.17-нд Мельбурны ойролцоох “Cheviot Beach” далайн эрэг дээр амарч байхыг харсан байх агаад гэрчүүдийн мэдээлж байснаар хүчтэй давалгааг сөрөн сэлж явсаар бараа нь тасарсан байна.
Ингээд нилээд хэдэн өдөр эрэл хайгуул хийж далайн эрэг болоод далайд самналт хийсэн ч түүний цогцсыг олоогүй бөгөөд арга мухардаж нас барсан гэж үзсэн байна. Энэ явдлын тухай “Хэн Хэролд Холтыг хөнөөв” хэмээх баримтат кино ч хийгдсэн байдаг ажээ.
9. Ричи Жэймс Эдвардс / Статус: Нас барсан гэж үзсэн
Уэльсийн “Manic Street Preachers” хамтлагийн ритм гитарчин, ая зохиогч Ричард Жэймс Эдвардс 1995.02.01-нд учир битүүлэг тохиолдлоор сураггүй алга болжээ. Хамгийн сүүлд түүнийг Лондонгийн “Embassy Hotel” зочид буудалд байсныг мэдэх бөгөөд түүнийг Кардиф руу явж байхдаа сураггүй болсон гэж таамагладаг байна. Сураггүй болсноос нь хойш 13 жилийн дараа гэр бүлийнхэн нь 2008 онд нас барсан гэж үзсэн ч одоог хүртэл цогцос нь олдоогүй юм. Зурагт: Ричи зүүн гар талд байгаа нь
10. Филип Тэйлор Крэймер / Статус: Нас барсан
1970-аад оны рок хамтлаг болох “Iron Butterfly”-ийн басс гитарчин байсан Филип 1995.02.12-нд Лос Анжелесийн Олон Улсын Нисэх Буудлаас хөрөнгө оруулалт хийх түншээ тосохоор явсан боловч 45 минут онгоцны буудал дээр хөрөнгө оруулагчаа хүлээсэн түүний уулзалт бүтэлгүйтсэн байна.
Тэрээр хамтлагийнхаа гишүүд, гэр бүлхийнхэн хүү залгаж хайртай гэдгээ илэрхийлээд хамгийн сүүлд “911” рүү залгаж амиа егүүтгэх гэж байгаа тухайгаа мөн түүний үхэлд Өү. Жэй. Симпсон ямар ч буруугүй шүү гэдгийг хэлээд сураг тасарчээ. Түүний эл үхэл тайлагдашгүй нууцуудын жагсаалтад орсон байх агаад 1999 онд Малибу эргийн орчим “Decker Canyon” хавцлаас араг ясыг нь олжээ. Зурагт: Филип доош хагас суусан байна
www.URLAG.mn