Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Н.Жигжиддорж: Хөгжимд ч бас ардчилал хэрэгтэй…
Үндэсний хөгжим

Н.Жигжиддорж: Хөгжимд ч бас ардчилал хэрэгтэй…

Урлаг Урлаг30/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9517167364832013-01-30-12-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Морин хуурч Н.Жигжиддоржийг урлагийнхан андахгүй. Тэрээр энэ цагийн үндэсний урлагийн их уурхай болсон “Морин хуур” чуулгын гоцлол хөгжимчин хэмээх эрхэм үүргийг хариуцлагатай үүрч яваа билээ. Түүнтэй ярилцлаа.

-Ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлээс чинь эхэлье?
-Манай “Арга-Билэг” хамтлаг ирэх гуравдугаар сарын 22,23,24-нд Улсын Филармонийн концертын танхимд тоглолтоо хийх гэж байна. Мөн Японд Камата Шинобү хэмээх төгөлдөр хуурчтай хамтарсан тоглолт хийнэ. Бэлтгэл ажил гээд зав муутай л байна.

-Тоглолт хэзээ болох вэ. Догдолж байна уу?
-Тодорхой хэмжээний догдлол байлгүй яахав. Энэ тоглолтыг “Дэлхийн морин хуурын холбоо”-ноос зохион байгуулж байгаа юм. Токио хотын “Ichigaya Luthern center” концертын танхимд дөрөвдүгээр сарын 6-нд болно.

-Таныг урлаг руу татсан хамгийн том хүч юу байв?
-Манай удамд урлагийн хүн байсангүй. Харин миний дөрвөн настайдаа зурсан зургийг ээж аав хоёр минь одоог хүртэл хадгалдаг. Тэр нь хуурдаж буй хүний зураг. Тэгэхээр багаасаа л хөгжимд, ялангуяа морин хуурын аялгуунд дурласан юм шиг. Тэр хүсэл мөрөөдл өөрөө л энэ мэргэжлийг сонгосон.

-Анх морин хуураар хичээллэхэд гарын өндөг шалбараад, яах гэж ийм мэргэжил сонгов оо гэж шантрах үе гарч байсан гэж нэг уран бүтээлч хуучилж байсан. Танд тийм үе тохиолдож байв уу?
-Аливаа урлаг хатуужил шаарддаг шүү дээ. Тэр бүрт шантраад байвал зорьсондоо хүрэх нь юу л бол. Миний хувьд хэзээ ч шантарч байгаагүй. Аливаа бэрхшээлийг даваад, ард нь гарахыг л хүсдэг.

-Та уран бүтээлийн ид үедээ хөдөлмөрлөж байгаа уран бүтээлч. Залуу хүнд урмын үг хамгийн том бэлэг байдаг?
-Тэгэлгүй яахав. Уран бүтээлчид урмын үг, халуун алга ташилтаар амьдардаг хүмүүс шүү дээ.

-Уран бүтээлч байхын сайхныг ямар үед хамгийн ихээр мэдэрдэг вэ?
-Олон сар, хоногийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ шавхан байж бүтээсэн уран бүтээлээ үзэгч олонд тайлагнах тэр л мөч хамгийн сайхан.

-Урлаг таны дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би багш нарын гэр бүлд өссөн. Миний аав түүх, нийгмийн багш, ээж орос хэлний багш. Эцэг эхээс авсан хүмүүжил маань хөгжмийн урлаг руу татагдах үндэс, суурь болсон гэж боддог. Урлагийн хүнд гэр бүлийн хүмүүжил чухал шүү дээ. Урлагаас олон зүйлийг сурсан. Уран бүтээлч байхын сайхныг мэдэрсэн.

-Морин хуураа тоглоод явж байхад эх орон, үндэсний урлагаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө биз?
-Тэгэлгүй яахав. Маш их бахархдаг. Дэлхийн улс орнууд сайнаар хүлээж авдаг. Гэхдээ байнга бахархуулаад байх нь хэцүү. Олон талаас нь харах хэрэгтэй юм шиг санагддаг. Ололтой тал, сул тал гээд л …

-Хүмүүс сайхан аялгуу сонсохоор өөрийн эрхгүй уярдаг. Харин таны хувьд үргэлж хуурын аялгуугаар хөглөгддөг болохоор нэлээд уяхан байх даа?
-Ялангуяа хөгжимчид их уяхан байдаг байх аа. Мэргэжлийн онцлог гэх юм уу даа. Би хөгжимчин хүн хөгжмөөрөө, хүнийг уярааж, сэргээж бодолд автуулж байх ёстой гэж ойлгодог. Өөрөө уярахгүй бол өрөөлийг уярааж чадахгүй.

-Орчин үеийн хөгжмийг тодорхойлвол?
-Орчин үеийн гэснийг чинь рок, поп гэж ойлгож байна. Рок, поп, жааз, классик гээд бүгд хөгжмийн урсгал, адилхан уран бүтээлчид. Би морин хуур тоглодог гээд зөвхөн морин хуурын аялгуу сонсоод байх нь утгагүй шүү дээ. Миний хувьд “Никитон” хамтлагийн дуунд дуртай. Ардчилсан нийгэм гэгчээр ямар хөгжмөө, ямар жанраа сонсох нь тухайн хүний эрх. Хөгжимд ч гэсэн ардчилал хэрэгтэй.

-Морин хуурч болоогүй бол ямар хүн байх байсан бол?
-Зураач болох байсан байх. Би багадаа их сайн зурдаг байсан. Одоо ч ер нь муугүй зураач шүү.

Ч.Гантулга

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.