Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ирэх сарын 8,9 нд “Монгол төгсөшгүй” тоглолтоо өргөн барих гэж байна. Тэрээр өнгөрсөн жил язгуур урлагийн таван хамтлагийн хамтарсан тоглолтыг зохион байгуулж байсан. харин энэ удаад “Алтан ураг”,“Жонон”, “Хөсөгтөн” гэх мэт ардын урлагийн долоон хамтлагийг нэгтгэн монгол омогшлыг мэдрүүлэх ажээ.Тус хамтлагууд 5-9 бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлаг бүрийн өнгө төрх, урсгал чиглэл, характерт тохирсон дээд зиндааны гутал хувцас,малгай зэргийг тусгайлан хийлгэж байгаа юм байна. Тоглолт монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох аж. Түүнчлэн тоглолтыг DVD болгон үзэгч сонсогчдод хүргэхээр болжээ. Мөн цагаан сарын дараа Канад, Хятад, Японд аялан тоглолт хийж, “Монгол төгсөшгүй”-г батлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: mass.mn