Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Стив Жобсоос болж Эштон Катчер эмнэлэгт хэвтлээ
Нийгэм

Стив Жобсоос болж Эштон Катчер эмнэлэгт хэвтлээ

Урлаг Урлаг31/01/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
stib_jobs2203935652013-01-31-13-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Apple-ийн үүсгэн байгуулагч агсан Стив Жобсын намтраар бүтээж буй уран сайхны кинонд Эштон Катчер гол дүр бүтээжээ. Түүнийг Жобсын залуу насны төрхтэй эндүүрмээр ижилхэн гэж үзсэн тул гол дүрийг найдаж өгсөн юм. Эштон ч дүрийг бүрэн амилуулахын тулд Жобсын олон арван ярилцлагыг үзэж, яриаг нь дууриахын зэрэгцээ алхаа гишгээг нь хүртэл нарийн давтах болжээ. Үүнээс гадна дүрдээ бүрэн орохын тулд Жобсын адил зөвхөн жимсээр хооллодог болсон аж. Гэтэл Катчерын ходоод Жобсын хоолны дэглэмийг барьж дийлэлгүй өвдсөн тул эмнэлэгт хэвтэхээс аргагүйд хүрчээ.

“Ходоод маань их хүчтэй өвдсөн. Үнэхээр айсан шүү. Бүр өвчнөөсөө болоод эвхрээд уначихсан” хэмээн Эштон Катчер өгүүлсэн байна.

Жобс ходоодын хавдрын улмаас 2011 онд таалал төгссөн. Гэтэл Эштон Катчер түүний хоолны дэглэмийг яг дагаад мөн ходоод нь өвдсөн явдал олны анхаарлыг гойд татаад байгаа юм байна. Эмч нар Жобсын өвчнийг жимс жимсгэнээр хооллодогтой огт холбон тайлбарлаж байгаагүй ажээ.

Катчерын тоглосон “Жобс” хэмээх кино нэгдүгээр сарын 25-нд “Сандэнс” кино наадмаар анх үзэгчдийн хүртээл болсон. Тус кинонд Apple-ийн суут зохион бүтээгчийн 1971-2000 он хүртэлх амьдралыг өгүүлсэн юм байна.

Р.Гэгээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.