Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Б.Дашдондог уран бүтээлийн хур буулгана
Нийгэм

Дуучин Б.Дашдондог уран бүтээлийн хур буулгана

Урлаг Урлаг01/02/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dashka_65484783400164892013-02-01-10-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог шинэ уран бүтээлдээ оржээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд өөрийн уран бүтээл гэхээсээ илүүтэй бусад дуучдын уран бүтээл, студийн ажилдаа илүүтэй анхаарлаа хандуулан ажиллаж байсан юм. Тэгвэл тэрээр энэ онд таван шинэ цомог өлгийдөн авах гэнэ. Дуучин Б.Дашдондог өөрийн шинэ уран бүтээлийн эхлэл болгож, таван шинэ дууны клипний ажилд орохоор төлөвлөсөн бөгөөд ээлж дараагаар нь үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Мөн ирэх хавар таван шинэ цомгоо сонсогчдын гарт хүрэх нь ээ.
Сонсогчдын хүлээлт ч их бий. Мөн олон ч хүн түүний шинэ цомгийг тэсэн ядан хүлээж байгаа. Энэ таван цомогт багтаж буй дуунуудын бичлэгийн ажил дууссан бөгөөд одоо микс, мастеринг буюу дууны тохируулгын ажил хийгдэж байгаа юм байна. Энэ удаад дуучин Б.Дашдондог уран бүтээл туурвиж эхэлсэн цагаасаа буюу “Хөх тэнгэр” хамтлагт дуулдаг байхаасаа өдийг хүртэл туурвисан ихэнх уран бүтээлүүдээ шинэчилж, таван цомогт ангилан хуваан нэг багц цомог болгон гаргах юм байна. 

Эхний цомогт, “Хөх тэнгэр” хамтлагт дуулдаг байсан тухайн үеийн уран бүтээлүүд нь орчин цагийн хөгжмийн найруулга, дуулалтаар орох бол  дараагийн цомог нь ганцаарчилсан уран бүтээл буюу кино, жүжгийн дуунууд нь багтах нь ээ. 

Мөн тэрээр Ардын жүжигчин А.Долгороос эхлээд Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, дуучин Оюунбилэг, Ц.Хулан гээд Монголын сор болсон бүхий л эмэгтэй болон эрэгтэй дуучидтай хамтран дуулсан байдаг. Тэр ч утгаараа таван цомгийн нэг нь дуэт дуунуудаас бүрдэх гэнэ. Харин үлдсэн хоёр цомог нь дан шинэ дуунуудаас буюу жааз болон поп дуутай цомог байх аж. 

Тэрээр 30-40 дуунаас бүрдсэн таван цомгоо  гаргахаар ийнхүү хүлээлт үүсгээд байсан бололтой. Тиймээс дуучин Дашка цомгоо хурдан гаргах гэж яаралгүй ихэд нухацтай ажиллаж байгаа гэнэ. 

Шинэ таван цомгийн дизайн маш сонирхолтой байх гэнэ. Учир нь тэрээр “Дашка” гэсэн таван үсэг бүхий цомог гаргах бөгөөд цомог тус бүр нь өөр өөрийн шийдэл, өнгө загвар, цомгийн утга агуулгыг илэрхийлсэн нэртэй байх юм байна. Мөн цомгийн зузаан номноос нь олон сонирхолтой гэрэл зураг, дууны үгс, уран бүтээлчдийн танилцуулга гээд нэлээд даацтай мэдээлэл авах боломжтой аж. 

Мөн энэ онд дуучин Б.Дашдондог хоёр ч бие даасан томоохон хэмжээний тоглолт хийхээр зэхсэн гэнэ шүү. Мөн түүний тэргүүлдэг “Nature sound” төвийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Энэ төвөөс төрөн гарсан дуучид олон бий. Түүхт 10 жилийн ойг тохиолдуулан нийт шилдэг төгсөгчид, уран бүтээлчдийн нэгдсэн томоохон хэмжээний тоглолт зохион байгуулах юм байна. Гэхдээ энэ тоглолт нь зүгээр ч нэг энгийн тоглолт биш мюзикль буюу зохиомжит хэлбэрээр үзэгчдэд хүрэх нь ээ. Дуучин Дашдондог энэ онд уран бүтээлийн хур буулгах нь. 

www.news.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.