Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “Богема” дуурьтай
Нийгэм

Өнөөдөр “Богема” дуурьтай

Урлаг Урлаг02/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bogema_0212725633812013-02-02-14-02[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Ж.Пуччинийн хөгжим Л.Иллизи, Ж.Жакоза нарын цомнол, дөрвөн үзэгдэлт “Богема” дуурийг тайзнаа тоглох гэж байна. Анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож байсан тус дуурийг 1849 онд А.Мюржегийн бичсэн “Богемчуудын амьдрал” хэмээх романаас сэдэвлэн бичжээ. 

Ж.Пуччини энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр, үл үзэгдэх зовлонг туулж байгаа тухай маш мэдрэмтгий, илэн далангүй өгүүлэхийн сацуу гэнэн цайлган, аливаа асуудлыг дандаа сайн сайхан талаас нь хардаг хүмүүсийн тухай илэрхийлэхийг зорьсон байна. Пуччинийн хувьд энэ бүхэн Миланы хөгжмийн дээд сургуульд сурч байх үеийнх нь амьдралыг санагдуулсан дурсамжууд  байсан тул бодит сэтгэлгээнээс ургасан хийгээд байгалиас заяасан авьяас билэгтэй хүмүүсийн хувь заяа, хүн төрөлхтөнд агуу зүйлийг үлдээдэг боловч эмгэнэлтэй байдаг тухай хөгжмийн хэлээр яруу дүрсэлж чадсан дуурийн урлагийн хамгийн уянгалаг дууриудын нэг юм. 
Өнөөдөр тайзнаа амилах “Богема” дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туйлаахүү удирдах бөгөөд дуурийн гол дүр болох яруу найрагч Рудольфт Б.Гомбо-Очир, зураач Марсельд Э.Анхбаяр, хөгжимчин Шонарт Ц.Баттөр, гүн ухаанч Колленд О.Хүрэлбаатар, байрны эзэн Бенуад Э.Бумхүү, Альциндорт Б.Алтанхуяг, Рудольфын бүсгүй Мимид Ө.Уянга, Мюзеттад Н.Туяа, Парпиньол тоглоом худалдагчийн дүрд  М.Даваадорж, гаалийн түрүүчэд Э.Бумхүү нар тоглох ажээ. 

 

Г.ДАША
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайл МакЛахлан “Sex and the City”-гийн Трей МакДугалын дүрийг бүтээхэд амаргүй байсан тухайгаа ярьжээ

27/09/2026

Жастин Бибер Лос-Анжелесийн цэцэрлэгт хүрээлэнд гэнэт гарч ирэв

27/09/2026

Холли Берри Зендеятай хамтран кинонд тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

27/09/2026

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.