Дэлхийн нэрт загвар өмсөгч, Леонардо Ди Каприотой олон сарын турш найзалсан Бар Рафаэли эмэгтэйчүүдийн үг дуугарахаас ч дургүй нь хүрдэг царай муутай, бүдүүн эртэй үнсэлцжээ.Go Daddy Super Bowl төслийн хүрээнд сайхан төрх, ухаан хоёр нэгдвэл төгс зохицол болно гэсэн утгыг харуулахыг хичээсэн нэгэн рекламд Бар Рафаэлиг урьж, багагүй мөнгө амласан гэнэ. Түүнтэй үнсэлцэж тоглосон царай муутай хэрнээ ухаалаг эрийн дүрийг жүжигчин Жесси Хейман бүтээжээ. Рекламд “Та энэ үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Дур өдөөм байдал, ухаан хоёр уулзалдахад таны жижиг бизнес аяндаа хөгжөөд, цэцэглээд эхэлнэ” гэж өгүүлдэг аж. Бар Рафаэли царай муутай эртэй үнсэлцэж рекламд тоглохдоо их хөгжилтэй байсан гэнэ. “Түүнд рекламны зураг авалт их таалагдсан байх. Тиймээс үнсэлт нь үнэхээр залуусын анхаарлыг татахаар болж чадсан” хэмээн рекламыг бүтээгчид хүүрнэжээ. Харин зарим хэвлэлээр Бар Рафаэлийг мөнгөний төлөө мэлхийтэй ч үнсэлцэхэд бэлэн юм байна хэмээн гоочилсон гэнэ. Бар Рафаэлигийн энэхүү хэзээ ч мартагдашгүй гэх үнсэлтийг доорхи бичлэгээс үзнэ үү.
Р.Гэгээ