Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Бейонсегийн тухай баримтат кино түүний гунигт дурсамжийг ил болгожээ
Нийгэм

Бейонсегийн тухай баримтат кино түүний гунигт дурсамжийг ил болгожээ

Урлаг Урлаг04/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
beyonce1425354592013-02-04-12-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Тэр бол миний амьдралын хамгийн аймшигтай үе байсан” хэмээн нэрт дуучин Бейонсе дөнгөж хэвлийдээ тээж эхэлсэн хүүхдээ алдсан тухайгаа ам нээжээ. Бейонсе өмнө нь энэ гунигт явдлынхаа талаар нэг ч удаа ам нээж байгаагүй юм. Түүний тухай “Life is but a dream” хэмээх баримтат кино бүтээхэд дуучин бүсгүй өөрийнхөө амьдралын баяр, гунигтай мөчүүдээс олон дэлгэжээ.

Түүний нөхөр Жей Зи яагаад нэгэн эмнэлгийн бүтэн давхрыг хамгаалалт авахуулж, Бейонсегийн биеийн хамгаалуулсны учир Бейонсегийн ярьсан гунигт түүхээс тодорхой болох ажээ.

Бейонсе Жей Зи нар 2008 онд гэрлэсэн. Харин охин Блю Айви нь 2012 оны нэгдүгээр сарын 7-нд хорвоод мэндэлсэн юм. Охиноо төрүүлэхээс өмнө Бейонсе хөл хүнд болсон ч хүүхдийнх нь зүрх зогсож маш хүнд байдалд оруулсан удаатай юм байна.

“Би анх хоёр жилийн өмнө жирэмсэлсэн. Хүүхдийн минь цохилж буй зүрхний дуун надад хамгийн сайхай хөгжим шиг сонсогдож байлаа. Урьд нь би тийм сайхан аялгуу сонсоогүй байж. Түүндээ нэр бодож, хэнтэй минь адилхан төрөх бол хэмээн баясан бодолхийлж явдаг байлаа. Эх хүний мэдрэмж тэр мөчөөс төрж эхэлж байв” хэмээн Бейонсе өгүүлж байна.

Аз жаргалдаа умбаж явсан бүсгүй гэнэт нэгэн өдөр хэвлий дэх хүүхдийнх нь зүрх цохилохоо больчихсныг эмчийн амнаас мэджээ.

“Хүүхдээ алдсан нь миний амьдралын хамгийн аймшигтай үе байсан. Тэр үед би хөгжмөөс тайтгарлыг олсон. Тиймээс ч тухайн үеийн дуунууд минь их гунигтай болсон” гэж тэрээр ярьсан байна.

Гэвч нэг их удалгүй Бейонсе дахиад жирэмсэлснээ мэдэв. Жей Зигийн магнай дахин тэнийж, энэ удаад хүүхдээ хэрхэвч алдаж болохгүй хэмээн эмнэлгийг бүтэн давхрыг түрээслэн, эх үр хоёрынхоо төлөө бүхнийг хийсэн юм. Эмнэлгийн үүдээр хүртэл хүн ороход шалгаж буй олон хүн уурласан. Гэвч бэлтэй Жей Зи хорвоод мэндэлх үрийнхээ төлөө тэр уур цухлыг огт тоогоогүй юм.

“Дахиад жирэмслэхдээ би яг л анх ухаангүй дурласан үеийнх шигээ мэдрэмжийг мэдэрсэн. Тэр аз жаргалыг үгээр илэрхийлэхэд үнэхээр хэцүү санагдсан. Эхэндээ би дахиад алдчихвий гэж их айсан. Гэхдээ өмнөх явдлаас би маш их сургамж авсан тул бүгдийг ном ёсоор нь хийсэн. Бурхан надад гайхалта бэлэг барьж, гайхамшгийг бүтээхийг минь зөвшөөрсөнд би талархаж байлаа” хэмээн Бейонсе өгүүлжээ.

Охинтой болсны дараагаар бүх зүйл сайхан байсангүй. Хэвлэлийнхэн Бейонсег өөрөө төрөөгүй харин тээгч эхээр охиноо төрүүлүүлсэн хэмээн “хардсан” юм. Үүнийг дуулсан Бейонсе “Энэ бол миний урьд нь огт сонсож байгаагүй тийм увайгүй худал мэдээлэл. Тэнэг цуу тараасан хэрэг. Эцсийн эцэст би тийм ч их хувиа хичээсэн хүн биш шүү дээ” хэмээн Бейонсе өгүүлж байна. Түүний амьдралын тухай өгүүлсэн баримтат кино мөд дэлгэцнээ гарах ажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026

Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ

30/07/2026

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой боллоо

30/07/2026

Долоон бурхан одны тахилга болно

30/07/2026

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.