Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУГЖ С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө нээлтийг хийлээ
Нийгэм

МУГЖ С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө нээлтийг хийлээ

Урлаг Урлаг15/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2013020419t7350129472013-02-05-10-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг эхлүүлсэн дуучин МУГЖ С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө нээлтийг хийлээ. Монгол туурагтан нэгдсэн энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува  улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучид нэгджээ. Тэд энэ сарын эхээр дуучин С.Жавхлангийн урилгаар иржээ. Цагаан сарыг зөвхөн Монгол Улс тэмдэглэх бус Монголд туурагтан даяараа тэмдэглэх учиртай хэмээсэн юм.

“Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе ирсэн байна. Тиймээс энэ төсөл нь Хамаг Монгол туурагтнаараа галаа бадраах зорилготой юм” хэмээн дуучин  С.Жавхлан ярилаа. Энэ ёслолыг зохион байгуулснаар газар шороо эх орон минь улам хүрээгээ тэлэх учиртай аж. Төслийн гал тахих ажиллагаа ирэх сард болох бөгөөд энэ оны турш Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор тэд тойрон гал бадрах ёслол хийхээр зэхэж байна. Ингээд төслийн хаалтыг Монголдоо хийхээр төлөвлөжээ. Эрт цагт Монгол зан заншил ямар байсан тэр бүгдийг тэд хамтран сэргээхээр зорьж байгаа юм байна.  

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял авлаа

24/09/2026

Блюз хөгжмийн домог Бобби Раш: Би энэ бүхний өвөө нь

24/09/2026

Жессика Лэнж “King Kong”-ийн дүрд гологдож байсан тухайгаа ярив

24/09/2026

Тайра Бэнкс “Netflix”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

24/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.