Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Эхнэрээсээ салсан хүнтэй суух гэж байгаа бол?
Дуу хөгжим

Эхнэрээсээ салсан хүнтэй суух гэж байгаа бол?

Урлаг Урлаг06/02/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Oleg_Tushkov_wedding_(7)6832401282013-02-06-11-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Хүмүүс, эрчүүд эхнэрээсээ салангуутаа л янаг амрагийн адал явдалд ухаан жолоогүй юм шиг орооцолддог гэж боддог. Гэтэл амьдрал хэрэг дээрээ тийм байдаггүй гэнэ. Гэр бүлтэй байхдаа хуучин найз бүсгүйчүүдээ өөрөөсөө холдуулсан, харин шинийг хаанаас яаж олох нь тодорхойгүй. Хэдийгээр эргэн тойронд өчнөөн төчнөөн хүүхнүүд байгаа ч эхлээд тэдэнтэй танилцах, эргүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ энэ бүхэн нь бие сэтгэлийн хоосон орон зайгаа нөхөх гэсэн оролдлого гэдгээ нуух хэрэгтэй байдаг. Эмэгтэйчүүдийн иймэрхүү салсан эрчүүдэд хандах хандлага нь салаад хэр удаан хугацаа өнгөрснөөс их хамаардаг. Шинэхэн салсан эрээс хүүхнүүд зугатааж, аль болох хол байхыг боддог. Энэ нь хоёр шалтгаантай. Сэтгэлийн хөдөлгөөнтэй хүүхнүүд тухайн гэр бүл салсан шалтгааныг сайн олоогүй байж, эр хүнийг буруутгадаг. Харин дотроо бодолтой зарим нь хэрэв эхнэр нь өөрөө сайн дураараа салж байгааг бодоход ямар л олигтой эр байх билээ дээ гэж төсөөлдөг. Салснаас хойш хэсэг хугацааны дараа эр хүн шинэ танилуудтай болсон үед бүгд л түүнийг гэрлүүлэх гэж мэрийж эхэлдэг. Тэд ганц бие эрийг гэрлүүлэх гэж үнэн сэтгэлээсээ зүтгэх тусам тэр улам л хойшоо суудаг. Яагаад гэвэл ул суурьтай алхам хийхийн тулд түүнд бодох хугацаа хэрэгтэй байдаг. Харин хүүхнүүд саяхан эхнэрээсээ салсан эрийг үзэн ядаж байсан бол одоо түүний төлөө тулалдаж эхэлдэг. Эдгээр нь голдуу шинэ танилууд байдаг. Тэд ихэнхдээ түүний эхнэрийн тухай мэдэхгүй тул элдэв муу зуршлууд нь нүдэн дээр нь ил байсан ч хүүхнүүд өөрсдөө түүнийг зөвтгөн "түүний эхнэр нь түүнийг ойлгодоггүй байсан харин би бол…" гэж боддог. Тэгэхээр хүүхнүүд энэ үед буруу алхам хийх магадлалтай байдаг.
 
Эр хүн эхнэрээсээ салсны дараа гурван үе шат дамждаг байна.
 
Нэг: Салсны дараах орчинд зохицох
Энэ үед өөрийг нь үзэн ядсан эмэгтэйчүүдийн ачаар айж, бухимдсан байх ба энэ үед эрх чөлөөтэй болсон гэж баярлахын оронд ганцаардал, хямралыг туулах болно. Энэ үед түүнд бүсгүй хүний тусламж дэмжлэг онцгой хэрэгтэй байдаг боловч бараг хэн ч түүнтэй орооцолдохыг хүсдэггүй.
 
Хоёр: Хүссэн хүсээгүй сүйт эр болдог
Тэр олны өмнө ганц бие тооцогдох ба түүнтэй суулгах гэсэн оролдлогоос салахыг оролддог. Иймээс түүнийг эргүүлж байсан олон хүүхэн тэвчиж чадалгүй өөр эрчүүд рүү алга болцгоодог.
 
Гурав: Шинээр гэр бүлтэй болохыг эрмэлздэг
Эр хүн одоо л шинэ гэр бүлтэй болох хэрэгцээг ойлгож эхлэх боловч түүнийг эргүүлдэгч хүүхнүүд цөөрсөн байдаг. Учир нь тэд сүйт хархүүг эргүүлдэн хүлээж байх цаг алга болдог.
 
Дөрөв: Хэрэв та салсан эр хүнтэй суухаар шийдсэн бол…
Ийм учраас хэрэв та салсан эртэй суухаар шийдвэл эхлээд түүнийг тайван орхи. Тэр өөрийн зовж олсон эрх чөлөөг хантлаа эдлэг. Хэдийгээр тэр эрх чөлөөтэй мэт харагдавч үнэн хэрэг дээрээ түүнд бүсгүй хүн ямар их хэрэгтэй гэж санана. Харин та түүний нүднээс алга болох хэрэггүй. Найзын нөхөрсөг харьцаатай байх хэрэгтэй. Тэр гуравдугаар үедээ очсон үедээ танд суух санал тавих байх. За тэгээд гоонь эрийг уургалахын тулд асуудлыг яаруулах хэрэггүй. Иймэрхүү тохиолдолд эрчимтэй дайралт бол ялалт байгуулах сайн арга биш шүү.
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлагийн Мингю дахин “Calvin Klein” брэндтэй хамтран ажиллалаа

21/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Eurovision-2026” уралдаан Австрийн Венад болно

21/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Louis Vuitton” анх удаа өөрсдийн нэрийн уруулын будгаа танилцуулна

21/08/2025

Риккардо Беллини “Valentino”-г чиглүүлнэ

21/08/2025

“Seventeen” хамтлагийн Мингю дахин “Calvin Klein” брэндтэй хамтран ажиллалаа

21/08/2025

“Eurovision-2026” уралдаан Австрийн Венад болно

21/08/2025

Олон улсын хүүхдийн загварын уралдаанд монгол охин түрүүллээ

21/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.