Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»Эгэл бус эрхэмсэг Дээгий
Роман, Тууж

Эгэл бус эрхэмсэг Дээгий

Урлаг Урлаг26/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC0695-541x8003689944522012-04-26-17-32[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монголын урлагийн ертөнцөд саяхан хэд, хэдэн тоглолт болсны дотор хамгийн давтагдашгүй, гайхалтай нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ч.Дэлгэрцэцэг буюу хийлч Дээгийгийн “Гайхмаараа” тоглолт байлаа. Хөгжмийн гайхамшгаар энэ үдэш үзэгчдийн сэтгэлийг догдлуулж, уяруулж, хөөргөж чадсан Дээгий Монголын сонгодог урлагийн хар сувд мөн гэдгээ дахин нотолсон юм.

Түүний тоглолтыг үзэхээр сонгодог хөгжмийг таашаадаг урлаг соёлын эрхмүүд төдийгүй улстөрийн хүрээнийхэн ирсэн байлаа.

Үргэлж шинийг эрэлхийлж, янз бүрийн сюрпризүүдээр үзэгчдээ алмайруулж байдаг Дээгий тоглолт эхлэхэд гоёмсог цагаан хувцас, сахиусан тэнгэрийн далавчтай “нисч” хийлээ тоглон, циркийн агаарын үзүүлбэрийг чадварлагаар үзүүлж үзэгчдийг анхнаас нь уулга алдуулж байв.

Циркийн манежнаа тавигдсан уг тоглолт “Хувьсал” продакшнаас гадна циркийн жүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангийн оюутнууд, бусад уран бүтээлчид оролцсон нүсэр бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн төвшинд болж өндөрлөлөө. Хамгийн гол нь Дээгий өөрөө бусад уран бүтээлчидтэйгээ нягт нямбай, өндөр мэдрэмжтэй хамтарч ажиллаж байсныг энд онцолмоор байна. Тодруулж хэлбэл, тоглолтын багийн бүрэлдэхүүнийг зангидаж, бүжиг, циркийн элементийг  хөгжимчний уран чадвартай хослуулж чадсанаараа үзэгчдэд цоо шинэ мэдрэмж төрүүлсэн юм. Энэхүү гайхалтай үдшийг АПУ компаний тансаг шинэхэн бүтээгдэхүүн болох Хар сувд брэнд ивээн тэтгэсэн байлаа.

Одоогоос арван жилийн өмнө уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан дайчин эмэгтэйн тав дахь тоглолт нь ”Гайхмаараа”. Хийлч бүсгүй тоглолтынхоо эхэнд “Гайхмаараа” цомогтоо орсон уран бүтээлүүдээ тоглож, үргэлжлүүлээд үзэгчдийн сэтгэлд хэдийнэ байр сууриа эзэлсэн түүний шигшмэл бүтээлүүд болох “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар” цомгоосоо эгшиглүүлсэн. Энэ нь үзэгчдийн сэтгэлд хүрч, алга ташилт хийгээд олны уухай түрлэгийг дагууллаа. Сонгодог урлагийн томоохон төлөөлөгч болж улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа энэ хатагтай дэлхийд алдартай бүтээлүүдийг тоглож, үзэгчдэд дахин өөрийгөө харуулсан юм.

Энэ үдшийн нэгэн гоё шигтгээ нь үндэсний хувцастай, хадаг барин тайзан дээр гарч ирсэн хоёр үеийнхэн /хүүхэд, настнууд/ “Жалам хар” дээр биелгээ хийсэн явдал байв. Мөн түүний ээждээ зориулсан уран бүтээл байлаа. “Би өөрөө эх хүн болсон хойноо ээжийгээ мэдрэн байж энэ аяыг тоглосон юм. Бүх сайхан ээжүүддээ зориулья” гээд
…….Алган дээрээ бүүвэйлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа……
хэмээн тоглоход үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, бараг уйлуулах шахсан. Хөгжмийн, хайрын хүч ямар аугаа вэ гэдгийг мэдрүүлж, гайхшруулж, үзүүлнэ гэдэг үүнийг л хэлдэг биз ээ.

Бурхнаас заяасан давтагдашгүй авьяас, хөдөлмөрч зан нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт авчирсан билээ. Дээгийгийн энэ удаагийн тоглолт сонгодог, шилдэг болсон төдийгүй хөгжимчний уран чадвар нь үзэгчдийн зүрх сэтгэлийг дэнслүүлж гуниг ганцаардал хийгээд таагүй бүх зүйлсийг нь мартуулж чадсан болов уу.

Дээр хэлсэнчлэн энэ үдэш “Хурд” болон хэд хэдэн хамтлаг, уран бүтээлчид тоглолтоо хийж байсан ч Дээгий ямар олон фэнтэй, урлагт түүний орон зай хэр хэмжээнд байгааг танхим дүүрэн цугларсан үзэгчид харуулсан юм. Уран бүтээлч хүнээс гарах гайхалтай эрч хүч, оргилж ундарсан авьяас чадвар энэ үдшийн турш үзэгч бидэнтэй хамт байлаа. Мэдээж хувцаслалт, хэв маягийн гайхалтай донжийг бүрдүүлэхээ ч тэр мартаагүй байсан.
Төгс мэдрэмж, төгс авьяас-гайхалтай байлаа, Дээгий.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.