Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Бундын тамга хамтлаг тайзны урлагаар үзэгчдэд бэлэг барина
Нийгэм

Бундын тамга хамтлаг тайзны урлагаар үзэгчдэд бэлэг барина

Урлаг Урлаг14/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bundiin_tamga8233977732013-02-14-10-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын радиогийн сонсогчдыг дахин сэргээж шинэ уур амьсгалыг бий болгож чадсан Радио жүжгийн Бундын тамга хамтлаг Тайзны урлагаар үзэгчдэд бэлэг барихаар ажиллаж байна. Байгуулагдаад 5 жилийн нүүр үзэж буй  Бундын тамга хамтлаг нь Дархан Хотын ЛХА ТЭНГЭР FM 107.5 -с гаралтай гэнэ.  Тэднийг эхэндээ 10-н жилийн хүүхэд багачууд Оюутан залуус л сонирхон сонсдог байсан бол өдгөө нас харгалзалгүй Даваа, Лхагва, Баасан гаригуудад үдшийн 21 цагаас 98.9 радиог тааруулан чих тавин суудаг болсон билээ. Үүгээр ч зогсохгүй нийгмийн аль ч давхрагт тэдний ухаарал хайрласан бүтээлүүд нэвт хүрдэг нь хорих ангиуд, хүүхдийн асрах, урлаг соёлийнхон гээд л анхааран сонсох хүн бишгүй л байх юм. Тэдний сүүлийн үеийн мэдээнээс дуулгахад “Эв Эе” продакшнг байгуулан 2013 оны 02 сарын 16-19 ний өдрүүдэд Тусгаар Тогтнолын Ордонд "Бороонд норсон сүүлчийн навч" нэртэй мюзиклийг сонсогч үзэгчиддээ зориулан хүргэх гэж байгаа гэнэ.  Монголын урлагт тэр тусмаа тайзны урлагт хэт хаягдсан жанр болох Мюзикл драммыг дахин сэргээж манай оронд тавигдаж буй 2 дахь бүтээл болж байгаа нь олзуурхууштай. Тоглолтын сонин хачинаас дуулгахад Grand Film продакшны захирал МУСТА У.Батбаатар тайзан дээр хурим зохион байгуулах сурагтай. Радио драммыг Монгол оронд төдийгүй Ази тивд нэвтрүүлж буй залуус маань цааш цаашдаа ч мюзикл жанрийг орхихгүй ажиллана гэдэгээ ч мэдэгдсэн. Энэ тоглолтынхоо араас Эх орон телевизтэй хамтран "Дунд Урсгал" хэмээх 16 ангит сериал киног бүтээнэ гэнэ шүү.


Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket
 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026
Нийгэм Урлаг

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026
Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026

“Бүтээхүй-Үлдээхүй” сэдэвт түүхэн сонины үзэсгэлэнг дэлгэлээ

18/09/2026

Ю.Цэдэнбалын амьдрал, үйл хэргийг баримтат киногоор өгүүлжээ

18/09/2026

“Ялагчдын цуваа-2026” олон улсын моно жүжгийн наадам энэ сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэлнэ

18/09/2026

Ч.Бадрал: Анх удаа хоёр монгол дуучин олон мянган үзэгчийн өмнө дуулсан нь нэгэн сайхан түүхийн хуудсыг нээлээ гэж бодож байгаа

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.