Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Парисын Дарь эхийн сүм”-ийг өнөөдөр ганцхан удаа тоглоно
Нийгэм

“Парисын Дарь эхийн сүм”-ийг өнөөдөр ганцхан удаа тоглоно

Урлаг Урлаг14/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fda72a98f1386323big1697718322013-02-14-11-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын драмын эрдмийн театрт Виктор Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” сонгодог мюзикл драм Гэгээн хайрын өдөр, Валентины баярт зориулан өнөөдөр ганцхан удаа тоглох гэж байна. Францын алдарт зохиолч Виктор Хюго 1831 онд тэрлэн бичсэн “Парисын эх дагины сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл нь агуу хайр дурлалын мөнхийн дуулал болон өнөөдөр ч өөрийн үнэ цэнийг алдаагүй юм.

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тайзнаа толилуулсан уг бүтээл гурван хоор болон 10 дуутай.  Тэдгээр дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, жүжгийн хөгжмийг  “New star” студийн хөгжмийн найруулагч С.Гантөр зохион найруулж,  дуу бичлэгийн бүх ажлыг хийсэн бөгөөд Драмын театрын жүжигчид өөрсдөө бүх дуугаа дуулсан гээд онцлог ихтэй.

Уг жүжигт УДЭТ-ын уран бүтээлчид хоёр баг болон ажилласан бөгөөд Эсмеральдод Гавьяат жүжигчин У.Уранчимэг,  Г.Отгонцэцэг нар, Квазимадо “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, жүжигчин С.Болд-Эрдэнэ нар, Фроллоламтад Ардын жүжигчиг П.Цэрэндагва, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг нар, Фебд жүжигчин Г.Амгаланбаатар, М.Түвшинхүү нар, Гудулд Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Б.Эрдэнэцэцэг  нар тус тус тоглох юм.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026

Эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон илэрчээ

03/03/2026

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.