Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»ЦДБЭЧ-ынхан Их Британийн Хатан Хааны цэргийн үзүүлэх тоглолтод оролцоно
Нийгэм

ЦДБЭЧ-ынхан Их Британийн Хатан Хааны цэргийн үзүүлэх тоглолтод оролцоно

Урлаг Урлаг18/02/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tsergiin_duu_bujgiin_erdmin_chuulga_16647928732013-02-18-11-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсын Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн баг Их Британид болох нэгэн онц сонирхолтой фестивальд оролцох урилга аваад байна. Британийн Хатан Хааны цэргийн эрдмийн сүр хүчийг үзүүлэх зорилгоор анх үүсч байсан Эдинбургийн фестиваль хэмээх арга хэмжээ өдгөө онц сонирхолтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон хөгжиж Шотландын нийслэл Эдинбург хотыг жил бүр сая орчим жуулчны хөл хөдөлгөөнөөр дүүргэдэг болсон ажээ. Энэ жилийн фестиваль 2013 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн 25 хоногийн турш зохион байгуулагдахаар болжээ.

   Дэлхийд алдартай, цэргийн зэвсгийн эрдмийн хамгийн том үзүүлбэрүүдийн нэг болох уг арга хэмжээнд түүхийн болон архитектурын чухал ач холбогдол бүхий Эдинбург шилтгээнтэй холбоотой Британийн зэвсэгт хүчин, хамтын нийгэмлэг, олон улсын цэргийн анги нэгтгэлүүд өөрсдийн цэргийн эрдмийн үзүүлэх тоглолтоо толилуулдаг байна.  Анх 1952 онд Нидерландын Вант Улсын цэргийн хөгжмийн бүрэлдэхүүн оролцсоноос хойш өдгөө дэлхийн 30 гаруй орны цэргийн хөгжмийн бүрэлдэхүүн оролцох болжээ.  Энэхүү үзүүлэх тоглолтын хамгийн үзүүштэй хэсэг нь Шотландтай холбоотой хамтын нөхөрлөлийн орнууд болон Британийн армийн цэргийн нэгтгэл, мөн оролцож буй улс орны цэргийн үлээвэр найрал хөгжим, бөмбөрийн тоглолт байдаг аж.

  Зохион байгуулагчдын зүгээс жил бүр шинэ улс орныг татан оролцуулахыг эрмэлздэг бөгөөд энэ удаагийн фестивальд манай улсын цэргийн эрдмийн үзүүлэх тоглолтыг оролцуулахаар сонгожээ. Тус фестивальд Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн баг оролцох юм. Тэд фестивалийн зохион байгуулагчдад үзүүлэх тоглолт хийж сонирхуулахад ихэд таалагдаж сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ.

  Зохион байгуулагчдын төлөөлөгч болох Эдинбургийн Хатан Хааны цэргийн сургуулийн захирал, продюсер ноён David Allfrey болон Батлан Хамгаалах яам, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧуулгын төлөөлөгчид ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэлтэй 2 сарын 15-ны баасан гаригт уулзсан бөгөөд салбарын сайд уг арга хэмжээнд цэргийн байгууллагын уран бүтээлчдийг оролцоход нь бүх талаар хамтарч ажиллахаа илэрхийлэв.

   Дашрамд сонирхуулахад тус фестивалийг 2010 оноос хойш Хатан Хааны цэргийн буюу Эдинбургийн үзүүлэх тоглолт гэж нэрлэх болсон бөгөөд анхны албан ёсны үзүүлэх тоглолт 1950 онд найман үзүүлбэр бүхий хөтөлбөртэйгээр болж байжээ. Эдүгээ уг үзүүлэх тоглолтыг жил бүр 217,000 үзэгчид хүрэлцэн ирж сонирхож байгаагаас 35% нь хилийн чанадаас ирдэг байна. Эдинбургийн шилтгээний өмнөх талбайд 3 долоо хоног илүү үргэлжлэх энэхүү үзүүлэх тоглолтын тухай мэдээг дэлхийн 30 гаруй оронд телевизээр нэвтрүүлж, дэлхийн 100 сая гаруй үзэгч үздэг байна.
   Энэхүү арга хэмжээг хүмүүнлэгийн хандив цуглуулах зорилгоор зохион байгуулдаг бөгөөд жилдээ цэргийн болон хүмүүнлэгийн байгууллагуудад 5 сая гаруй фунт стерлингийн хандив үзүүлж, Эдинбург хотын эдийн засагт 88 сая фунт стерлинг оруулдаг байна. Манай уран бүтээлчдийн баг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эх орноосоо мордохоор төлөвлөж байгаа юм байна.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Оддын гэгээ” олон ангит киноны нээлтээс

05/05/2026

Жүжигчин Ким Го Ын хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд 50 сая вон хандивлалаа

05/05/2026

“Алтан Феми” олон улсын кино наадамд Монгол бүтээлүүд шагнал хүртлээ

05/05/2026

Камерон Диаз 53 насандаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

05/05/2026

Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.