Дуучин Жастин Бибертэй харилцаагаа таслаад сар гаруй болж буй дуучин, жүжигчин Селена Гомес шинэ найз залуутай болсон тухай мэдээлэл түглээ. Эхлээд Биберээс салсныхаа дараагаар Селенаг 23 настай жүжигчин залуу Люк Брейситэй амрагийн харилцаатай болсон тухай мэдээлэгдсэн ч удалгүй 25 настай Альфрер Флорес хэмээх эр илүүтэй азтай байж, найз залуу нь болохоор итгэл даасан бололтой. Тэд хамтдаа Лос-Анжелесийн “Chateau Marmont” зочид буудлаас гарч явахад гэрэл зурагчид чамгүй олон зураг дарж амжжээ. Гэвч Селенагийн хэвлэлийн төлөөлөгч оддын цуу яриа бүрт өгдөг уламжлалт хариултаар хэвлэлийнхний амыг таглахыг хичээж, “Тэд энгийн л сайхан найзууд. Үүнээс илүү харилцаа үгүй. Альфред Бибертэй ч гэсэн найзалдаг шүү дээ” хэмээн хэлсэн байна.Бибер ч зүгээр суулгүй энэ зуур өөрөөсөө хамаагүй өндөр, дуучин Тейлор Свифттэй сээтэгнээд авсан гэнэ.