Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өө сэвгүй будах 4 алхам
Дуу хөгжим

Өө сэвгүй будах 4 алхам

Урлаг Урлаг20/02/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nuur_budalt6594945922013-02-20-15-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад… Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгдтэй нь ийм зүйл тохиолддог.. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчихад л болно.

Суурь
Арьсаа ямар ч өө сэвгүй харагдуулахын тулд бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн зөвлөгөө:

1-р алхам
Эхлээд сайн цэвэрлээд чийгшүүл. Суурь тосоо түрхэхийн өмнө тосоо шингэхийг нь таван минут хүлээ. Тэгэхгүй бол суурь жигд биш түрхэгдэнэ.

2-р алхам
Суурь тосоо маск шиг түрхэх хэрэггүй. Yрэвссэн, улайссан хэсэгт түрхээрэй. Энэн нь ихэнхдээ хамрын үзүүр эсвэл амны буланд байдаг. Мөн нүднийхээ доорх хар зураасан дээр түрхэж болно.

3-р алхам
Сууриа жигд харагдуулахын тулд маш нямбай түрхээрэй. Хуруугаараа эсвэл порлоноор ч байж болно. Эрүүнийхээ хэсэгт анхаарлаа хандуул.

4-р алхам
Эцэст нь нунтаг пудр ашигла. Тослог арьстай хүмүүсийн заавал хийх ёстой алхам. Пудрээ багсаар түрхээрэй.
Өөртөө зориулж:
Шингэн суурь: Хэвийн арьсанд сайн тохирно. Амархан тархдаг.
Тосон суурь: Хуурайшсан эсвэл хөгширсөн арьсанд тохирно. Мөн арьсны өө сэвийг сайн дарахын хажуугаар чийгшүүлэлт сайн өгдөг.
Крем-пудрэн суурь: Ийм суурь нь компакт хэлбэртэй байдаг ба порлоноор түрхэж, цайвар өнгөтэй болгоно.
Стик: хэрэглэхэд тохиромжтой. Сайн түрхэгддэг ба нягтрал сайтай.

Санамж:
– Сууриа өдрийн гэрэлд түрхвэл өө сэвгүй харагддаг.
– Сууриа сонгож байхдаа алтлаг туяатайг нь аваарай. Тэгвэл арьсанд эрүүл гэрэлтсэн төрх өгдөг.

Өө дарагч
Жижиг сажиг өө сэвийг дарахын тулд бага зэргийн өө дарагч хэрэг болно. Yр дүн нь өнгийг нь хэр сонгож авснаас мөн зөв түрхсэн эсэхээс хамаарна.

1-р алхам
Суурь тос түрхдэг бол өө дарагчаа дээр нь түрх. Нүдний эргэн тойронд чийгшүүлэгч тосны тусламжтайгаар түрхэнэ. Тосоо эхлээд шингээгээрэй.

2-р алхам
Толинд тонгойн доош хар. Тэгэхээр нүдний доорх хөхөрч харласан зураас улайн харагддаг.

3-р алхам
Өө дарагчаа хурууныхаа өндгөөр сайн тараа. Сайн үр дүнд хүрэхийн тулд чийгтэй порлоноор түрхээрэй. Гэхдээ ямар ч тохиодолд үрж болохгүй, харин өө дарагч чинь анзаарагдамгүй болтол нь зөөлөн дарж түрхээрэй.

4-р алхам
Суурь болон өө дарагчаа сайн тогтоохын тулд дээрээс нь нунтаг пудр нимгэн тавь.
Өөртөө зориулж:
Тосон: Амархан түрхэгдэж, жижиг улайсан арьс, батгыг нуудаг. Хуурай арьсанд тохирно.
Шингэн: Тусгай түрхэгчээр түрхдэг.
Стик: Нягт түрхэгддэг. Сорви, батгыг дардаг. Харин хөхөрч харласан зураасын өөг дарахад дэнд тохиромжгүй. Хүнддэнэ.
Харандаа: Xэрэглэхэд хялбар, өдрийн турш элдэв өө дарахад тохирно.

Санамж:
– Хэрэв чи ямар өнгө нь илүү зохиж байгааг мэдэхгүй бол суурь тосны өнгөтэй нь адилханыг түрх.
– Хуурай арьстай хүн чийгшүүлэгч өө дарагч хэрэглэсэн нь дээр.
Хэрэв өө дарагч чинь дэндүү нягт байвал түүнийг бага зэрэг шингэн суурьтай хольж түрхээрэй.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн гэрэл зургаас

20/04/2026
Дуу хөгжим Урлаг

К-поп агентлагууд “Coachella”-тай дүйцэх наадам зохион байгуулна

17/04/2026
Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алек Болдуин дахин шүүхэд дуудагдлаа

20/04/2026

“Титаник” хөлгийн аврах хантааз 670 000 еврод зарагдлаа

20/04/2026

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

20/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.