Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Гэгээн Муза” наадам арав дах жилийнхээ нээлтийг хийлээ
Уртын дуу

“Гэгээн Муза” наадам арав дах жилийнхээ нээлтийг хийлээ

Урлаг Урлаг21/02/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_38474686117732013-02-20-16-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа жил бүрийн гуравдугаар сарын 27-нд олон улсын театрын баярын өдрөөр болдог билээ. Гэгээн Муза Академи, ССАЖЯ, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Олон Улсын театр институтын Монгол дахь төв нар хамтран зохион байгуулсанаар 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадам энэ жилээс улам өргөжиж гадны уран бүтээлчдийг оролцуулан олон улсын чанартайгаар зохиогдох болсон бөгөөд өнөөдөр болсон хэвлэлийн хурлаараа албан ёсоор нээлтээ хийж оролцогч, нэр дэвшигч уран бүтээлчиддээ батламжийг нь гардуулсан юм.

Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театруудын 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлчдээс гадна Серби, АНУ, Косово улсын уран бүтээлчид наадамд нэр дэвшин өрсөлдөх ажээ. Мөн “Гэгээн Муза” наадам өмнө нь драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван үндсэн төрлөөр явагддаг байсан бол энэ жилээс эхлэн инээдмийн жүжиг, нэг хүний жүжиг хэмээх хоёр төрөл нэмэгдэн дуулалт жүжгийн төрөл хасагдаж үндсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулах бөгөөд ОХУ-аас театр судлаач, найруулагч нар хүрэлцэн ирж манай улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллах юм байна.

Ингээд та бүхэндээ “Гэгээн Муза 2012” наадамд нэр дэвшиж буй уран бүтээлүүдийг танилцуулж байна

Драмын жүжгийн төрөлд:
УДЭТ-ын бүтээл У.Шекспир “Гамлет”
УДЭТ-ын бүтээл Б.Галаарид “Эсрэг дурлал”
Архангай аймгийн ХДТ-ын “Тамын дурлал”
“ТВ Коктейль” продакшны “Хоёр ертөнцийн буудал”

Инээдмийн жүжгийн төрөлд:
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Скапений дамшиглал”
Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Аргагүйн эрхэнд оточ”
“Дорнод нутаг” клубын бүтээл “Найрын ширээний ууц”

Хүүхдийн жүжгийн төрөлд:
Улсын хүүхэлдэйн театр “Лусын хааны охид”
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Нарыг хэн хулгайлсан бэ”
Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполтинод тохиолдсон адал явдал”

Нэг хүний жүжгийн төрөлд:

“Бурханд илгээсэн захидал”
“Би Эдип Пиаф байна”
“Цонхоор харсан хүн”
“Хоосон зүүд” жүжгүүд тус тус өрсөлдөх юм.

Мөн арван нас хүрч буй “Гэгээн муза” наадмын ойдоо зориулан үе үеийн гранпри хүртсэн уран бүтээлийн дээжсийг өнөөдрөөс эхлэн УДЭТ-ын тайзнаа толилуулж эхэлжээ. Үүнд,

20-нд 14,18.00 цагт Софоклийн “Эдип хаан” эмгэнэлт драмын жүжиг
21-нд 18.00 цагт Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг 
22-нд 18.00 цагт Виктор Хюгогийн “Парисын Дарь Эхийн Сүм” сонгодог мюзыкл драмын жүжиг
23-нд 18.00 цагт С.Жаргалсайхан “Нууц амраг чинь болъё” орчин үеийн жүжиг
24-нд 18.00 цагт Ц.Балдорж  “Шөнө амталсан нулимс” орчин үеийн жүжиг
25-нд 18.00 цагт Гэгээн Муза-д Дундговийн театрын “Гэгээн тамлан” орчин үеийн жүжиг
27-нд 18 цагаас Д.Равжаа “Саран хөхөө” жүжиг багтжээ. Дээрхи жүжгүүдийг УДЭТ үзэгчдэд багцын үнэ буюу 60 мянган төгрөгөөр хүргэж байгаа бөгөөд багцын тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гараад байгаа юм.

Ингээд та бүхэндээ хэвлэлийн хурлын гэрэл зурагнуудаас толилуулж байна.

Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.