Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэн тун удахгүй гарна
Нийгэм

“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” үзэсгэлэн тун удахгүй гарна

Урлаг Урлаг20/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gallery-gadna-tal-pic-450x2993894014342013-02-20-17-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 28-ны өдөр Монголын Уран Зургийн галерейд гарах гэж байна. Тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Тархан Суурьшсан Монголчууд ТББ, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх юм.

Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хаант түүхтэй монголчууд” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Тархан Суурьшсан Монголчууд Байгууллага Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекстан, Кыргызстан зэрэг улсуудад судалгаа зураг авалтаар ажиллаж, “Монголын эзэнт гүрэн”-ий байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан гэрэл зургуудаас дээжлэн толилуулах юм.

Үзэсгэлэнд Зүчи хааны бунхан, Хүлэгү хааны байгуулсан Одон орны төвийн туурь, Хубилай хааны байгуулсан Одон орны төв, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Дундад ази дах “Монголын үе”-ийн гар урлалын бүтээлүүдийн гэрэл зургууд зэргийг дэлгэнэ.

Д.Цэцэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

22/07/2026

“Сэтгэлийн өнгө-2” үзэсгэлэн дэлгэж байна

22/07/2026

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

22/07/2026

Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав

22/07/2026

G-Dragon: Соёлын өвийг хамгаалах нь ирээдүйн энх тайвны үндэс

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.