Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол дизайнер анх удаа Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцлоо
Нийгэм

Монгол дизайнер анх удаа Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцлоо

Урлаг Урлаг22/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
katya_zol4645804794502013-02-22-09-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Нью-Йоркийн загварын долоо хоногт анх удаа Монгол дизайнер уран бүтээлээ танилцууллаа. Тэр бол “Katya.Zol” брэндийг үүсгэн байгуулагч дизайнер Г.Золцэцэг. 

Тэрбээр стилист Д.Энхмаа, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, загвар өмсөгч А.Сарнай болон бусад уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй энэ сарын 15-ны өдөр Нью-Йорк хотын загварын дүүрэгт орших "Нью-Йорк" зочид буудалд болсон  "Couture Fashion Week"-т өөрийн бүтээлээ танилцуулсан бөгөөд түүний загварыг гадныхан өндрөөр үнэлсэн билээ.“Katya.Zol” брэнд нь Монголын загварын чиг хандлагыг дэлхийн тавцанд таниулж, дэлхийн түвшинтэй мөр зэрэгцэн яваа гэдгийг харуулах зорилготой байсан бөгөөд Монгол төрхийг илтгэсэн эрхэмсэг, хээнцэр загваруудаа нарийн ур хийц бүхий чимэг зүүлттэй хослуулан танилцуулжээ.Түүний талаар www.couturefashionweek.com сайтад “ “Katya.Zol” брэнд нь Монголын орчин үеийн залуу зохион бүтээгчдийн шинэ үеийн илэрхийлэл. Загвар зохион бүтээгч Г.Золцэцэгийн бүтээлүүд нь урт удаан хугацаанд оршин тогтнох загварын чиг хандлагыг бий болгогч шинэ залуу үеийнхэнд зориулан хийгдсэн юм. Түүний загварууд өвөрмөц онцгой хэв маягтайгаас гадна урт удаан оршин тогтнох чадвартай. Саяхан Katya.Zol  Азийн бар улсуудын нэг Малайзын нэгэн загварын арга хэмжээнд өөрийн коллекцоо танилцуулсан. Түүний загварууд мөн “Cosmopolitan” сэтгүүлд нийтлэгдсэн байна” гэжээ.Дизайнер Г.Золцэцэг  өрийн "Фэйсбүүк" хуудаснаа "үнэхээр том ажлын ард гарлаа" гээд хамтран ажилласан баг бүрэлдэхүүндээ баярлаж, талархсанаа илэрхийлсэн юм.

Б.Соёлмаа

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.