Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол нугараач Америкийн музейд “мөнхөрчээ”
Уртын дуу

Монгол нугараач Америкийн музейд “мөнхөрчээ”

Урлаг Урлаг22/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg5912186252013-02-22-16-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын нэрийг зөв­хөн тамирчид л дэлхий дахинд дуурсгаж, алдар цолоо мандуулдаг гэсэн ойлголт аль хэдийнэ хоцрогджээ.Монголчууд салбар бүрт хүчээ сорьж, чад­­даг бүхнээрээ эх ор­ноо хилийн чанадад сурталчилж явна. Тэр дундаа “Монголын цирк мөхлөө” хэмээн олон хүн уулга алдан харуусаж байгаа энэ цаг үед манай циркчид дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сая, сая үзэгчийг алмайруулсаар байна.

Тухайлбал, монгол уран нугараач Д.Ундармаагийн нэ­­гэн ховор зургийг АНУ-ын “Ringling Circus Museum”-д мөнхөлсөн байна. Энэхүү музей нь Sarasota Florida-д байрладаг бөгөөд дэлхийд алдартай “Ringling Bros and Barnum Bailey Circus”-ийн нэгэн салбар юм. Энэхүү музейн барилгыг John Ringling 1924-1926 онд эхнэр Mable Ringling-дээ зориулан бариулсан түүхтэй.

Анх 1992 онд улсын циркийн 20, Ардын дуу бүж­гийн чуулгын 10 гаруй уран бүтээлчтэй баг АНУ-д гэрээгээр ажиллахаар эрх чөлөөний орныг зорьсон би­лээ. Тэр үед манай цирк­чид хоёр жилийн хугацаанд АНУ-ын 50 мужийн 90 хотод аялан тоглолт хийсэн. Түүнээс 18 жилийн дараа “Ringling bros and Barnum & Bailey” Монголоос дахин номер авах  хүсэлт  ирүүлсний дагуу Монголын үндэсний циркийн уран бү­тээлчдийн баг Америкийг зорьсон юм.

Тэд ганцхан жилийн дотор Америкийн 42 хотод 420 гаруй тоглолт хийж, 30 гаруй сая хүнд монгол циркийн гайхамшгийг биш­рүүлсэн. Тэгвэл уран нугараач Д.Ундармаа 1992 онд АНУ-д буусан Монгол циркчдийн десантын “цэрэг”-үүдийн нэг юм. МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэг, Д.Отгонцэцэг нарын нэр ч мөн дэлхийн шилдэг циркүүдийн нэг “Ringling Circus Museum”-д мөнхрөн үлджээ.

Отгоо Уоллер хэмээх нэрээр ал­дарш­­­сан Д.Отгонцэцэг өд­гөө ч АНУ-д мэргэжлээрээ ам­жилттай ажиллаж бай­гаа. Тэрбээр 2000 онд АНУ-ын Тайзны жүжигчдийн холбооны гишүүнээр элсэж, 20 гаруй нэр хүндтэй шоу, кино, зар сурталчилгаа, тог­лолтод оролцжээ. Эдгээрийн дунд алдарт дуучин Бритни Спирсийн шоунд оролцсон нь анхаарал татав.   

Түүнчлэн хичээл зааж, энэ  чиглэлийн  уралдаан, тэм­­цээнүүдэд  шүүгчээр ажил­­­ладаг байна. Хамгийн сүүлд л гэхэд 2008 оны олим­под оролцсон АНУ-ын синхрон сэлэлтийн багт багшилж, дуу­лиан дэгдээж байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Энхцэцэг “Анжелс” төвийн уран нуга­рал­тын багшаар ажиллаж буй. Энэхүү төв зундаа Турк, өвөл нь Герман, Швейцариар аялан тоглолт хийдэг аж.

Харин “Ringling Circus Museum”-д зургаа зал­сан, уран нугараач Д.Ундар­маа өдгөө АНУ-д амь­дарч байгаа. Тэрбээр Лос Анже­лест байр­ладаг “RME Troupe” хэ­мээх  театрчилсан  ур­ла­гийн компанид ажил­ладаг юм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.