Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Монголын сайтуудын нэгдсэн чуулган өнөөдөр болно
Сонгодог уран зохиол

Монголын сайтуудын нэгдсэн чуулган өнөөдөр болно

Урлаг Урлаг26/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-02-22_1452438290990062013-02-25-15-27[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол улсад интернэт хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагийн хэрээр цахим орчин дахь аливаа зах зээл өргөжин тэлсээр байгаа юм. Цаг үеэ дагасан цахим хөгжлийн торгон үзүүрт мэдээллийн сайтууд түүчээ нь болон урагшилж байгаа төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж эхэллээ. Түүнчлэн мэдээллийн сайтууд дотроо өргөн мэдээллийн, фото мэдээллийн, бизнес мэдээллийн, зар мэдээллийн, төрөлжсөн мэдээллийн, мэдээллийн хөтөч гэх мэт төрөл, ангиллыг ч хөгжлийнхөө шатанд бий болгосон байна. Гэвч 100 хол даваад буй мэдээллийн сайтуудын нийтлэг эрх ашгийг нэгтгэсэн, сайтуудын эрх ашгийг хамгаалсан нэгэн цогц үйл ажиллагаа, дорвитой бодлого үгүйлэгдсээр байна. Сайтад ажиллаж буй сэтгүүлчид, ажилтнуудын эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолойг сонсдог байгууллага ч үгүйлэгдэж байаа юм.

Иймд "Монголын сайтуудын нэгдсэн чуулган"-ыг зохион байгуулж, Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлах гэж буй Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмын төсөл, зохиогчийн эрхийн асуудал, сэтгүүлчдийн бүтээлийг хамгаалах буюу мэдээний хулгайтай тэмцэх, бүх сайтуудыг нэгтгэсэн нэгдмэл төрийн бус байгууллага байгуулах, сайтад ажиллаж буй сэтгүүлчид, ажилтнуудын эрх ашгийг хэрхэн хамгаалах асуудлыг хамтдаа ярилцаж, хамтдаа шийдвэрлэхээр ийнхүү интернет сайтын эзэд, сэтгүүлч анд нөхөд хуран чуулж байна.

Жич: Чуулганд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Оюуны Өмчийн Газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Глоб интернейшнл” ТББ-ын төлөөлөл оролцож мэдээлэл хийнэ.

“МОНГОЛЫН САЙТУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН”-ы хөтөлбөр

Болох газар: Циркийн урд, GR төв
Хугацаа: 2013 оны 2-р сарын 25
Холбогдох утас: 88084954, 99097968

09:00-09:30  Бүртгэлийн үйл ажиллагаа /Урилгаар бүртгэж, мандат болон дурсгалын зүйл олгох/
09:30-10:00 Нээлтийн үйл ажиллагаа. /Зочдыг танилцуулах, Чуулган зохион байгуулах ажлын хэсгийг татан буулгах, чуулганы тэргүүлэгчдийг сонгох, чуулганы дэг батлах, хэлэлцэх асуудлын дараалал батлах/
10:00-10:10 “Монголын сайтуудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” илтгэл
10:10-10:20 Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага” илтгэл
10:20-10:30 “Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө илтгэл”
10:30-10:40 Цахим орчин дахь оюуны өмч, хууль эрхзүйн асуудал” сэдвээр Оюуны өмчийн газраас мэдээлэл хийнэ
10:40-11:00 Оюуны өмчийн газрын мэдээллийн дагуу асуулт, хариулт
11:00-11:10 Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Мэдээллийн сайтуудын сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ын төслийн талаар мэдээлэл хийнэ
11:10-11:30 Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээллийн дагуу асуулт, хариулт
11:30-13:30 “Мэдээллийн сайтуудын сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ын төслийг хэлэлцэж, ХХЗХ-д хүргүүлэх саналыг хэлэлцэн батална
13:30-14:30 Үдийн зоог
14:30-15:30 Сайтуудын зүгээс санал, шүүмжлэл, хүсэлт
15:30-16:30 Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сайтуудын хэсэгчилсэн уулзалт, зөвлөгөөн
16:30-17:30 Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн дэргэд Цахим сэтгүүлчдийн салбар зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ
17:30-17:55 Чуулганаас гарч буй шийдвэрийн төслийг танилцуулах, хэлэлцэх, батлах
17:55-19:00 Чуулганы хаалт, дурсгалын зураг татуулах
19:00-22:00 Хүндэтгэлийн хүлээн авалт

Монголын Сайтуудын Нэгдсэн Чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.