Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Оскар 2013” наадмын эзэд
Уртын дуу

“Оскар 2013” наадмын эзэд

Урлаг Урлаг26/02/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
poluchil-premiyu-britanskoy-kinoakademii-bafta2949306732013-02-26-17-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Америкийн кино академийн тэргүүн дээд шагнал гардуулах “Оскар 2013” наадам амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ удаагийн шилдэг киног АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Вашингтоноос телемостоор зарласан нь хамгийн онцлох үйл явдал байсан юм. Оскарын шилдэг киноны төлөө “Линкольн”, “Хайр”, Пигийн амьдрал”, “Зэрлэг өмнөдийн араатнууд”, “Няцаалт”, “Чөлөөлөгдсөн Жанго” зэрэг бүтээлүүд өрсөлдсөн билээ. Харин Оскарын эзэн болсон  “Арго” кино нь бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Бен Аффлек найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон юм.

Энн Хэтуэй анхны Оскар авлаа
Нью-Йоркоос гаралтай жүжигчин Энн Жаклин Хэтэуэй 85 дахь удаагийн “Оскар”-ын кино наадмын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртлээ. 30 настай жүжигчин анх удаа тус наадмаас шагнал авч байгаа нь энэ юм. Тэрбээр Сэлли Филд (Lincoln), Хелен Хант (The Sessions), Жэки Вэйвер (Silver Linings Playbook) нартай өрсөлдж энэ нэр  хүндтэй шагналын гардсан билээ. Түүний тоглосон “Les Miserable” кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Лондонд нээлтээ хийж, энэ оны нэгдүгээр сараас дэлхий нийтийн хүртээл болсон юм. 61 сая ам.доллараар бүтсэн  энэхүү кино одоогийн байдлаар 379.3 сая ам.долларын орлого олоод байна. Энн Хэтэуэй “Les Misйrables”-т тоглосноороо Их Британийн кино наадмаас шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн.

Дуучин Адель “Оскар”-ын шагнал хүртлээ
Их Британийн дуучин Адель Адкинс “Жэймс Бонд”-ын сүүлийн цуврал “Skyfall” киноны дуугаар “Оскар”-ын наадмын киноны шилдэг дууны төрөлд ялалт байгууллаа. “Skyfall” дууны үг, аяыг Адель болон Пол Эпворт нар зохиосон юм. Энэхүү уран бүтээл шилдгийн төлөө “Chasing Ice” киноны дуу “Before My Time”, “Ted” хүүхэлдэйн киноны дуу “Everybody Needs A Best Friend”, “Life of Pi” киноны дуу “Pi”s Lullaby”, “Les Miserables” киноны дуу “Suddenly” хэмээх уран бүтээлтэй өрсөлдсөэөөс шалгарсан юм. 24 настай дуучин бүсгүй “Skyfall” дуугаараа өмнө нь Алтан бөмбөрцөг, Хьюстоны кино наадам, Их Британийн хөгжмийн наадмаас шилдгийн шагнал хүртсэн юм.

“Amour” гадаад хэл дээрх шилдэг киногоор шалгарлаа
Австралийн найруулагч Майкл Ханекегийн бүтээл “Amour” кино “Оскар”-ын наадмаас гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд шалгарсан нь яахын аргагүй нүдээ олсон шагнал байлаа гэж ёслолын ажилагаанд ирсэн хүмүүс санал нэгтэй хэлэв.

Хайр дурлалын сэдэвт тус бүтээл нь өнгөрсөн оны есдүгээр сард Германд, аравдугаар сард Францад нээлтээ хийсэн юм. “Amour” 7.29 сая еврогийн өртгөөр бүтсэн бөгөөд 18.3 сая ам.долларын орлого олжээ. Киноны гол дүрд Маргарет Менегоз, Стефан Арндт нар тоглосон юм.

Даниэль Дэй-Льюс гурав дахь удаагаа “Оскар” хүртэв
Их Британийн жүжигчин Даниэль Дэй-Льюс 85 дахь удаагийн “Оскар”-ын кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналтан боллоо. Тэрбээр “Lincoln” кинонд тоглосноороо энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм. 55 настай жүжигчин эр 1989 онд “My left foot”, 2005 онд “There will be blood” кинонд тоглосноор “Оскар”-ын наадмаас гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм. Ийнхүү Даниэль Дэй-Льюс Америкийн кино академийн түүхэнд гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд гурав дахь удаагаа ялалт байгууллаа.  Тэрбээр 1957 оны дөрөвдүгээр сарын 29-нд Лондон хотод мэндэлсэн бөгөөд 1970 оноос тайз, дэлгэцийн бүтээлд тоглох болсон байна.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.