Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хайрцган дахь музей” сургуулиудаар аялана
Нийгэм

“Хайрцган дахь музей” сургуулиудаар аялана

Урлаг Урлаг26/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hairtsgandah27643109312013-02-26-21-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "Монголын Урлагийн Зөвлөл"-өөс соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

МУЗ соёлын өвийн талаарх хүүхэд залуусын мэдлэгийг дээшлүүлэх, соёлын хөдөлгөөнт  өвийг сурталчлах, музейн боловсрол нийгмийн ажлын хөтөлбөрийг баяжуулан музейн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор  “Хайрцган дахь музей” албан бус боловсролын төслийг хэрэгжүүлж эхлээд 3 жил болж байгаа билээ.

Энэ төсөл нь соёлын хөдөлгөөнт өвийн тухай мэдлэгийг олгохийн зэрэгцээ соёлын биет бус өв болох уламжлалт гар урлал, дүрслэх урлагийн дасгал ажлуудаар дамжуулан хүүхдүүдэд уран сайхан гоо зүйн мэдлэг олгодог юм.

МУЗ-н 10 жилийн ойн хүрээнд 2012 онд Петровис компани “Хайрцган дахь музей” төслийг дэмжин МУЗ-ын эрхэм хандивлагч болж Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт тулгуурлан сургалтын багц материалыг бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ба тус музейн “Хайрцган дах музей” сургуулиудаар аялахад бэлэн боллоо.

2013 оны 2 сарын 28-нд 12 цагаас Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Хайрцган дахь музей”-н анхны хичээлийг музейн ажилтнууд ЕБС сурагчдад зааж төслийн нээлтийг хийх гэж байна.

“Хайрцган дахь музей” цаашид сургуулиудаар аялж хот суурингаас алслагдмал нутгийн хүүхэд залуучуудад соёлын өв, музейн хөдөлгөөнт өвийн талаарх мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр олгох юм.


Дэлгэрэнгүй мэдээллийг 319015, 319017 дугаарын утсаар холбогдож авна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.