Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“ЮНЕСКО ба Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурал болно
Уртын дуу

“ЮНЕСКО ба Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурал болно

Урлаг Урлаг01/03/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
UNESCO_toglolt6422765642013-03-01-09-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1963 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 77 дугаар тогтоолоор Гадаад явдлын яамны дэргэд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс байгуулагдаад 50 дахь жилтэйгээ золгож байна. Энэ ойн хүрээнд “ЮНЕСКО ба Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурлыг гуравдугаар сарын 1-ний өдөр "Улаанбаатар" зочид будлын Их танхимд зохион байгуулах гэж байгаа аж.

Мөн энэ үеэр 50 жилийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн болон ЮНЕСКО-оос шагнал хүртсэн гар урлалын батламжит бүтээгдэхүүн болох эсгий урлалын үзэсгэлэн, монгол уран бичлэгийн үзэсгэлэнг тус тус толилуулах юм байна

Түүнчлэн  Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг тээгчид,  өв уламжлагч ардын авъяастнууд  хөөмий, уртын дуу, цуур, тууль хайлах урлагын тоглолтыг сонирхуулахаар болсон тухайгаа зохион байгуулагчид ярилаа.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх түүний үзэл санааг дэлгэрүүлэхэд ямагт уриалан санаачлагч, хэрэгжүүлэгч, холбогч зохицуулагч байх, төрийн бодлого чиглэлд ЮНЕСКО-гоос дэвшүүлэн тавьж буй дэлхийн нийтлэг зорилтуудыг тусгуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025

“Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

03/07/2025

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долдугаар сарын 11-нд 21:00-00:00 цагт болно

03/07/2025

Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.