Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүний саналаар хүүдэгнэчихээд цаашид үл ялгаж хамтад нь “балгана” гэв үү?
Дуу хөгжим

Хүний саналаар хүүдэгнэчихээд цаашид үл ялгаж хамтад нь “балгана” гэв үү?

Урлаг Урлаг02/03/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ontsloh12240772712013-03-02-11-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ХХЗХ-нд Ч.Сайханбилэгийн хүн гэгддэг Б.Балгансүрэн гэж дарга очоод 5 сарын нүүр үзэж байгаа. Тэрээр 150 хоног энэ байгууллагыг толгойлохдоо сүүлийн 60 хоногт нь нэг ажлыг ихэд хичээнгүйлэн хийсэн гэж байгаа. Тэр нь “Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” хэмээх онлайн ертөнцөөр зорчдог хүн бүхэнд хамаатай нэг зүйл бий. Гэвч Б.Балгансүрэн даргын толгой тийм удаан ажилладаг уу, яасан нөгөө журам гээч нь эвэндээ орж боловсорч өгөхгүй “жаварт 60 хоног сойгдож, наранд 80 хоног сойгджээ”. Харин үүнийг нь “Интернетийн орчин дахь сэтгэгдлийн харилцааг ийм ядмагхан, бас түрэмгий журмаар зохицуулж болохгүй” хэмээн эсэргүүцсэн 47 сайт Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх сайтыг цуглуулж энэ асуудлаар шийдэлд хүрэх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг байгуулснаар Монголын Сайтуудын Нэгдсэн Чуулган болсон билээ.

Чуулганаас салбарынхан хоёр том ололттой гарсан. Нэг нь, Монголын Сайтын Холбоог өргөжүүлж, ямар чиглэлээр вэбсайт ажиллуулдгаасаа үл хамааран бүгд эрх ашгийнхаа төлөө нэгэн дээвэр дор нэгдсэн. Нөгөөх нь, Б.Балгансүрэнгийн 2 сарын турш хэлэлцээд боловсруулж чадаагүй журмын төслийг нэг өдөр чуулаад нэгдсэн нэг шийдэлд хүрч боловсруулж чадсан. Гэтэл ХХЗХ 100 орчим сайт хуран чуулж хийсэн ажлыг салхинд хийсгээд нэг л байгууллагатай хамтран журам боловсруулсан болж хувирав. Нэгтэй нь өнөөдөр нь хамтран ажиллах санамж бичиг үзэглээд, нөгөөхийг нь маргааш ир гэж “дугаарлав”. Урьтаж үзэглэсэн байгууллага нь түүний энэ хариуцлагагүй, болгоомжгүй үйлдэл дээр “зад шоудав”. Энэ бүхэнд нь хариулт авахаар хүсэлт тавихад Балгансүрэн ноён “Та бүхний үнэ цэнэтэй саналууд журамд тусгагдан батлагдсан болно” хэмээн бусдын санааг “балгаж” орхисноо хүлээн зөвшөөрөв. Мөн вэбсайтын орчинд ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудад ялгавартай хандсанаа өөрийн биеэр нотолж “…цаашид үл ялгаварлах зарчим дээр тулгуурлан үргэлжилнэ” гэлээ. Энэ албан тушаалтны хийсэн, хэлж ярьж байгаа хоёр зөрөөд байгаа болохоор бид түүнийг ялгавартай хандсан тэр үедээ “балгачихсан” байсан уу, яг энэ албан бичгийг үзэглэж байхдаа “балгачихсан” байсан уу гэдгийг ойлгож чадалгүй үлдлээ. Салбарын зохицуулалтыг эрүүл ухаанаар, саруул сэтгэж явуулбал НЭР ХУГАРДАГГҮЙ болохоор цаашид үнэхээр хэлсэндээ хүрч үл ялгаж хамтад нь “балгаасай”.
Б.Эрдэнэ

2013.02.28

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дуу хөгжим Урлаг

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026
Дуу хөгжим Урлаг

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.