Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол туургатны нэгдсэн тоглолт” болно
Нийгэм

“Монгол туургатны нэгдсэн тоглолт” болно

Урлаг Урлаг04/03/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
HAMAG_MONGOL_PSD_-_Copy3568000692013-03-02-11-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг эхлүүлж өнгөрсөн жилүүдэд монгол эх орноо нар зөв тойрон ард түмэнтэйгээ хамтдаа ёслолоо үйлдсэн МУГЖ С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Ийнхүү Монгол туургатан нэгдсэн энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартанууд нэгдээд байгаа юм.

Тэд хамтран төслийн сүлд дуу болох “Хамаг Монгол” дууг гаргасан бөгөөд төслийн албан ёсны нээлт болгож “Монгол туургатны хүндэтгэлийн нэгдсэн тоглолт”-оо энэ сарын 7-8-ны 19:00 цагт “UB PALACE”-ын концертын их танхимд хийхээр болжээ. Дашрамд дуулгахад, төслийн гал тахих ёслолын ажиллагаа энэ сараас эхлэн бүтэн жилийн турш Монгол, Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор зэрэг орнуудаар тойрон гал бадраах ёслолоо хийхээр төлөвлөөд ажлаа эхлүүлээд байгаа ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  Утас: 96665566, 98066666, 99117452, 86866061

Цацсан шагай мэт бутарсан цаг нэгэн байлаа чиг
Атгасан гар мэт нэгдэх цаг нь иржээ…
ХАМАГ МОНГОЛ НЭГДЭГТҮН!!!



www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг Александринскийн театрт амиллаа

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.