Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Гиннесийн дээд амжилтыг 5000 биелээчийг биелүүлж тогтооно
Уртын дуу

Гиннесийн дээд амжилтыг 5000 биелээчийг биелүүлж тогтооно

Урлаг Урлаг04/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
188261_547662611930893_2118405111_n4321950342013-03-04-11-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хоёр жилийн өмнө Монголчууд 6002 бөх барил­дуулж Гиннесийн номд бүртгүүлж байсан. Тэгвэл энэ жилийн наадмаар буюу Ардын хувьсгалын 92 жилийн ойгоор 5000 биелээчийг биелүүлж Гиннесийн дээд амжилтыг тогтоохоор төлөвлөөд байгаа билээ.

Энэхүү нэр хүндтэй ажлыг “Монголын бие бие­лээчдийн холбоо”-ноос зохион байгуулж байгаа юм. Уг ажлыг хийхийн тулд улсын хэмжээнд ардын язгуур урлагийн өв соёл тээгчдийг бүртгэх ажлыг эхлүүлсэний зэрэгцээ аймаг, сумдын дунд сургуулийн дуу хөгжмийн багш, соёлын төвийн эрхлэгч, хөгжимчид нар бий биелгээний үндсэн хичээлүүдийг сурагчдад зааж эхэлсэн байна. Бий биелгээ нь нүүдэлчин монголчуудын аж амьд­ралаас үүсэн бий болсон бөгөөд ихэвчлэн амьдралд элбэг өрнөдөг зан үйлүүдийг шингээсэн байдаг аж.

Тухайлбал цайныхаа дээжээ уул усандаа өргөх цацалт ёслол, үйл үртэс эсгэх, оёх, тариа буудай тээрэмдэх, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргийг үзүүлэн биелдэг.Бий биелгээг “Уусац бүжиг” хэмээдэг бөгөөд энэ нь мөр нь гараа хөдөлгөж цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлддэг учраас ийн нэрлэх болсон гэдэг. Тийм ч учраас ардын бий биелгээ нь язгуур урлагийн суурь болдог төдийгүй дэлхий нийтийн анхааралд байдаг байна. Бий биелгээг спортын төрлүүдтэй тэр тусмаа уран хөдөлгөөнт гимнастиктай ч харьцуулшгүй гэж суд­лаачид үздэг аж. Тухайлбал спортын гимнастикаар хичээллэдэг тамирчин дунджаар 2000 хөдөлгөөн хийдэг бол бий биелгээ хийхэд 4000 орчим хөдөлгөөнийг шаарддагаараа өдгөө ч өвөрмөц хэвээр буй юм. 

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрдэнэзуу музейн үзмэрүүдэд сэргээн засварлалт хийлээ

02/07/2025

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.