Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Zaluu.com сайт нээгджээ
Сонгодог уран зохиол

Zaluu.com сайт нээгджээ

Урлаг Урлаг11/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index5502991802013-03-07-09-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын анхдагч сайтуудын нэг Zaluu.com 2012 оны 10-р сарын 18-нд хаагдаад өчигдөр дахин нээгджээ. Тус сайтыг яагаад хаагдсан талаар тодорхой мэдээлэл урьд өмнө гараагүй. Тэгвэл энэ талаар тус сайтын удирдлагууд албан ёсны мэдээлэл ирүүллээ. Мэдээллийн сайтуудын ассоциаци гэдэг төрийн бус байгууллагын гомдлоор ШӨХТГ-аас тус сайтыг шалгаж тодорхой даалгавруудыг биелүүлтэл түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ. Zaluu.com сайт шаардлагуудыг хүлээн авч 100% биелүүлснээр 2012 оны 11-р сарын 12-нд ШӨХТГ-аас нээхийг зөвшөөрсөн байна. Гэвч Мэдээллийн сайтуудын ассоциаци нь ШӨХТГ-т гаргасан гомдолтойгоо ижил утгатай гомдлыг дахин шүүхэд өгч zaluu.com сайтын үйл ажиллагааг явуулахгүй байхыг хүсч битүүмжлүүлсэн ажээ. Zaluu.com сайт тодорхой алдаа дутагдлаа залруулчихаад байхад шүүхэд өгч, үйл ажиллагааг нь явуулахгүй байх шийдвэр гаргуулсан гэж тус сайтын удирдлагууд тайлбарлаж байна. Шүүхээс 2013 оны 1-р сарын 31-нд хэргийг хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Мэдээллийн сайтуудын ассоциаци нь 2-р сарын 25-нд шүүхэд дахин гомдол гаргасан ч нэхэмжлэлийг нь буцаасан байна. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу zaluu.com сайтыг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо албан ёсоор нээжээ. Энэ жил таван насных нь ой тохиож буй Zaluu.com сайт нь хэвлэл мэдээллийн салбарт 5-15 жил ажилласан туршлагатай 18 хүний бүрэлдэхүүнтэй томоохон редакцитай болж өргөжин дахин нээгдэж байгаа юм байна.

                Д.Зол
/www.Zone.mn/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.