Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Цохивор хөгжмийн чуулга тоглолтоо хийнэ
Уртын дуу

Цохивор хөгжмийн чуулга тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг11/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a3c2d7ecad657b4bbig8595489722013-03-07-10-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Самбын Гончигсумлаа агсаны нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн Цохивор Хөгжмийн Чуулга “Найруулга-2013” тоглолт энэ сарын  15, 16-нд 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд хийхээр болжээ.

Тэртээх 1985 онд анх байгуулагдсан тус чуулгын уран сайхны удирдаачаар 2010 оны “Мөнгөн Мод” шилдэг хөгжимчний шагналт, 2012 оны Соёл урлагийн салбарын онцлох уран бүтээлчид олгодог “Интерпренер-2012” шагналт хөгжмийн багш Б.Зоригт ажилладаг. билээ Тус чуулга нь  2012 оны “Мөнгөн Хараацай” наадмын тэргүүн байр, Юнескогийн Зүүн Азийн Хүүхдийн урлагийн Х их наадамд амжилттай оролцож байсан бөгөөд авьяаслаг 18 залуу уран бүтээлчдээс бүрддэг юм.

Уг тоглолтыг Монголын Урлагийн Зөвлөл санаачлан С.Гончигсумлаа агсаны нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг  олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд хийж байгаа ажээ. Түүнчлэн “Найруулга” тоглолт 2007 оноос эхлэн уламжлал болгон тасралтгүй зургаа дахь жилдээ  эгшиглэх гэж байгаа бөгөөд уг тоглолт нь дэлхийн болон үндэсний сонгодог 17 бүтээлээс бүрдэх нь ээ. Тоглолтын эхний хэсэг дэлхийд нар алдраа цуурайтулсан Д.Манчини, Э.Морриконе, Floyd Werle, Randall Eyles-ын уран бүтээлүүдийг тоглох ба хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолчид Н.Жанцанноров Л.Мөрдорж, Цохивор хөгжмийн чуулгын удирдаач Б.Зоригт нарын шилдэг болон шинэ найруулгын бүтээлүүдийг үзэгчдэд толилуулах юм гэнэ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.