Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ах дүү гурав өнөөдөр “Мөнх хөх тэнгэр” цомгоо танилцуулна
Нийгэм

Ах дүү гурав өнөөдөр “Мөнх хөх тэнгэр” цомгоо танилцуулна

Урлаг Урлаг15/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
andgai_02026440415622013-03-14-16-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
   Монголын рок попт зузаан нөхөрлөлөөр нас үл ялган аминчирхдаг гурван эр “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэнд зориулсан “Андгай” тоглолтоороо хурсан олныг доргиохоор зэхэж буй. Тэд бол “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амараа, “Номинталст”-ын Дээгий гэх омголон эрчүүд. Тэр бүү хэл авьяас нь ч байдаг, ааг омог нь ч байдаг энэ гурван эрхэм рок попын гурван үеийг төлөөлж, тодорхойлдог ч гэгддэг. Тэгвэл тэдний хамтран гаргасан  “Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлтэнд зориулсан хэвлэлийн хурал өнөөдөр 12 цагаас “I loft function house”-т болох гэж байна. Уг цомогт МУАЖ, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУУГЗ, Төрийн соёрхолт Б.Шарав, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУСГЗ, Ш.Гүрбазар нарын монголын яруу найраг, хөгжмийн салбарын “акул”-ууд хамтран ажилласан бөгөөд SBN, UBS телевизүүдээр шууд дамжуулах хэвлэлийн хуралд уригдан саатаж уран бүтээлийнхээ дээжээс толилуулах гэнэ лээ.
 
Түүгээр ч барахгүй үргэлж шинийг сэдэж, үндсэрхэг үзлийг нэвт сурталчилдаг энэ гурван эрийн "АНДГАЙ" баярын тоглолтын тасалбар Их Эзэн Чингис хааны ГЭРЭГЭ хэлбэртэй, неон гэрлийн нууцлалтайгаар Интерпресс хэвлэлийн компани хэвлэсэн байна. Тасалбар өнөөдрөөс эхлэн Улаанбаатар ресторанд байрлах G mobile-ийн салбар, 1950 хүргэлт үнэгүй худалдаалагдаж байгаа юм байна.. Ах дүү гурвын омогшил "Андгай" өргөх эрчүүдийгээ огшоох болтугай.
 
ДЭЭД ТЭНГЭРИЙН ОДДЫГ ГАЗАРТ БУУЛГАЖ ДУУЛНА                 Х.ЛХАГВАСҮРЭН

ДЭЭДСИЙН АЛТАН СҮНСИЙГ ЭРГЭЭД ТӨРТӨЛ ХУРАЙЛНА        С.С.АМАРМАНДАХ

ДЭНДҮҮ ЗӨӨЛХӨН АЯЛГУУГААР ДЭЛХИЙГ АРГАДНА                    Т.ДЭЛГЭРМӨРӨН

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Марк Руффало Трамад “анхааруулга өгөв”

10/10/2026

Найруулагч Мэтт Ривз “The Batman 2” киноны зураг авалт түр зогсоолоо

10/10/2026

Жессика Бил “Playmates” кинонд Хью Хефнерийн эхнэрийн дүрд тоглоно

10/10/2026

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.