Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн жаззыг Монголд, Монголын жаззыг дэлхийд
Нийгэм

Дэлхийн жаззыг Монголд, Монголын жаззыг дэлхийд

Урлаг Урлаг15/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_жазз566680832012-09-25-11-18www.urlag_.mn_4855422772013-03-15-09-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  20-р зууны эхээр дэлхий дахинаа асар хурдацтай хөгжиж эхэлсэн жазз хөгжим нь рок энд роль, ритм ба блюз, ска, регги зэрэг бүхий л урсгалын хөгжимтэй хөг аялгуу нийцдэг. Тийм ч учраас дэлхий дахинаа жазз хөгжим нь элитүүдийн хөгжим гэж нэрлэгддэг аж. Харин манай монголд энэ урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучин цөөн. Тэгвэл 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Их Талын Жазз” ТББ нь монголд жазз урсгалыг хөгжүүлэх, гадны нэр хүндтэй мэргэжлийн хөгжимчидтэй хамтран тоглох, жазз хөгжмийн төсөл хэрэгжүүлэх гээд олон зорилгоор “Жаинт Жазз” хамтлагийг байгуулжээ. Уг хамтлаг нь “Их Талын Жазз” ТББ-ын урилгаар монголд ирсэн гадны уран бүтээлчидтэй хамтран тоглож, эх орондоо жазз хөгжмийг түгээн дэлгэрүүлэхээс гадна дэлхий дахинд монголын жазз урлагийг таниулах,  зэрэг томоохон ажлуудыг хийх юм байна.
Энэ ажлын эхлэл болгож энэ сарын 23-ны өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл Дани улсын жазз саксофонич Мартин Якобсен (Martin Jakobsen) -тай хамтарч Хөгжим бүжгийн коллеж,  Blue Sky Tower, XO Venue, France Bistro, Turning Point, Central Tower зэрэг газруудаар тоглох гэнэ. Түүнчлэн “Их Талын Жазз” ТББ-ын урилгаар тун удахгүй Герман, Франц, Америкийн алдартай жазз хөгжимчид манай улсад ирэх бөгөөд Жаинт жазз, Бөртэ хамтлагуудтай хамтран Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудаар тоглолтоо хийхээр болжээ.
 
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/GiantJazzMongolia цахим хуудас болон 99167471 утсаар авах боломжтой юм байна.
Эх сурвалж: www.NEW.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.