Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Ану: Би найз залуудаа хайраа илчилсэн нь үнэн “ГЭХДЭЭ”…
Нийгэм

Дуучин Ану: Би найз залуудаа хайраа илчилсэн нь үнэн “ГЭХДЭЭ”…

Урлаг Урлаг18/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-03-17_2238048192578032013-03-18-13-38[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож чадсан дуучин Ч.Уранхолбоо буюу Анутай холбогдож “Дуучин Ану шинэхэн хайраасаа хөл хүнд болжээ” гэх мэдээллийн тодруулгыг авсан юм.

Тэрээр энэ сарын эхээр бизнесийн ажлаар АНУ-ыг зорьсон бөгөөд тэнд байх үедээ энгийн хувцасласан нэгэн зургаа өөрийн “facebook“ хуудаснаа тавьсныг нь харсан хүмүүс түүнийг жирэмсэн болж хэмээн сэтгэгдэлүүд үлдээж байсан юм. Харин энэ 7 хоногоос зарим шар хэвлэлүүдээр түүнийг шинэхэн хайраасаа хүүхэдтэй болжээ гэсэн мэдээлэл цацагдах болсон билээ. Уг мэдээллийн талаар түүнтэй холбогдоход: Би наадах мэдээллийг чинь уншаад их гайхсан, учир нь би эх орондоо ирээд 2 л хонож  байна. Таны тодруулж байгаа мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй мэдээ байна. Би найз залуудаа хайраа илчилсэн нь үнэн тэр маань Бээжинд надтай хамт сурч байгаа жирийн л монгол залуу. Бид одоогоор нэг нэгнээ таньж мэдэх үе дээрээ л явж байна. Гэр бүл болж, хүүхэдтэй болох талаар ярихад арай л эрт байна хэмээсэн юм.

Дашрамд дуулгахад дуучин Ану америк явсан учир нь холливудын оддын өдөр тутмын хэрэглээ, тэдгээрийн гоо сайхны нууц болсон “Jeunesse global” хэмээх эрүүл амьдралыг бэлэглэгч уриатай олон улсын гоо сайхны байгууллагын төлөөлөгч нартай албан ёсны уулзалт зохион байгуулж, гэрээ хэлэлцээр байгуулж, Монгол дахь албан ёсны салбарыг нь байгуулах эрхээ аваад иржээ.  Ийнхүү авъяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ цаг ямагт бусдыг тэргүүлж явдаг тэрээр бизнесийн салбарт хүч сорихоор шийджээ.

“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш

www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Маккартни 84 нас хүрлээ

18/06/2026

Г.Аюурзанын “Хойт насны болзоо” зохиол драмын жүжиг болж тайзнаа амилна

18/06/2026

Өнөөдөр жүжигчин У.Цогтбаярын төрсөн өдөр

18/06/2026

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд монголчууд оролцож байна

18/06/2026

Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Манай хувцас” нэртэй шинэ уран бүтээл гаргалаа

18/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.