Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Эрчүүдийн хамгийн ихээр худал хэлдэг үг юу вэ?
Дуу хөгжим

Эрчүүдийн хамгийн ихээр худал хэлдэг үг юу вэ?

Урлаг Урлаг19/03/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mans_5101972712013-03-19-13-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Cүүлийн үеийн судалгаанаас үзвэл эрчүүдийн хамгийн ихээр хэлдэг худал нь өөр хүүхэнтэй явалдсантай огтхон ч холбоогүй байна. Яагаа ч үгүй ээ. Би зүгээр..  Ихэнх эрчүүд энэ үгийг найз бүсгүйчүүддээ хэлдэг гэнэ. Чи ч гэсэн энэ үгийг дуулсан даа… Эрчүүд хэрүүл маргаан үүсгэхээс эмээж бас эр хүний нэр төрөө хамгаалахын тулд л ингэж хэлдэг гэнэ. Тэд эмэгтэйчүүдийн адил сэтгэлээ нээн олон долоон юм ярихдаа маруухан улс. Хэрэв тэр өөрийг нь зовоож буй зүйлээ хэлэхийг оролдвол хэлэх гэснээ буруу яриад, чамайг уурлуулж, байдлыг улам хурцатгана гэдгээ мэддэг. Өөрөөр хэлбэл, тэд яльгүй зүйлийг том асуудал болтол дэврээхгүйн тулд ярихаас зайлсхийдэг байна. Иймэрхүү эгзэгтэй байдал үүссэн үед эрчүүд бодлоо дотроо нуусаар дуусдаг гэвэл бас үгүй. Эмэгтэй хүн зөн совингоороо ханиа, найз залуугаа өөрөөс нь юм нуугаад байна гэдгийг хэдийнээ мэдчихсэн байдаг. "Ядаргаатай юм" гэж загнуулах-гүйн тулд хэлдэггүй л болохоос биш… Хэрэв нөхөртөө, найз залуудаа асуудлыг тэгэсхийгээд чимээгүй өнгөрүүлэх боломжийг олговол чи харилцаандаа сэв суулгахын эхлэлийг тавьж байна гэдгээ санах хэрэгтэй.Хайрт чинь зүгээр ээ гэж хэлсэн бол заавал ч үгүй аюултай байдал үүслээ гэж сандрах хэрэггүй. Мань эр зүгээр л өөрийгөө сул дорой харагдуулахгүйн тулд ярихгүй байж болно. Ажилтай нь холбоотой бол эр хүн тэр тусмаа үг унагахгүй талтай байдаг. Учир нь ажил бол ямар ч эр хүний хувьд эрч хүч, тогтвортой амьдралын баталгаа, үндэс суурь нь юм. Тиймээс тэдний ажил дээр асуудал үүсэхэд амьдралдаа хөл алдах мэт эмзэг болдог.
Энэ эмзэг байдлаа эрчүүд хүнд харуулахыг хүсдэггүй. Өөрсдийг нь аливаа асуудлыг шийдвэрлэх чадвартай эрэлхэг дайчид гэж биднийг боддог гэж эрчүүд итгэдэг. Тийм болохоор хэрэв хайртыгаа ам нээлгэхийг хүсэж байгаа бол чи хэн нэгэн “баатар” биш харин түүндээ л хайртай гэдгээ хэлэх учиртай.
Шууд тулгаж асуулгүй, хөнгөхөн яриа өдөж (шог маягаар ч болно, харин хэтрүүлэв ээ), зовоож буй асуудлыг нь лавла. Өнөөдөр сонин сайхан юутай вэ? Муу мэдээ байсан ч хамаагүй надтай хуваалцаач. гэж гуй. Хэрэв тэр сэтгэлээсээ ярилцах хүсэлгүй байвал тэгээд зөнд нь орхих хэрэгтэй. Түүнд дараа ярилцах боломж олгож ингэж холдсоноор чи найз залуудаа өөрөө хүсвэл ярилцах боломжийг олгож байна гэсэн үг.
Эмэгтэйчүүд бүх асуудлыг нэг дор ярьж шийдэх гэж зүтгээд бурууддаг. Эрчүүд бид нар шиг пал хийтэл бүхнээ ярьж асуудлаа нэгмөсөн шийдэхгүй шүү дээ. Тэдэнд хугацаа хэрэгтэй болдог. Найздаа хэд хоногийн хугацаа өг. Тэгээд юу болсныг нь асуу. Яагаад тийм зүйл болсон тухай учрыг нь лавла.
Хэрэв найз чинь удаа дараалан дээрх үгийг хэлж, чамайг яаж ч зөөлөн асуусан үг унагахгүй байвал шулуухан ярилцах хэрэгтэй. Та хоёрын дунд жинхэнэ асуудал үүссэн гэж хэлж болно. Түүний юм хэлэлгүй, дуугүй явах нь байдлыг улам хүндрүүлж байна гэдгийг хэл. “Би чамтай ярилцахыг их хичээж байна. Даанч ямар ч нэмэр алга. Миний хэрэг ер нь байна уу? гэж хэлээрэй. Энэ нь чамайг харилцаагаа нандигнадаг гэдгийг илтгэнэ. Ингэснээр тэр ч гэсэн сэтгэлээ нээх хэрэгтэйг ойлгох болно.

 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Baby Shark” дуутай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

15/08/2025
Дуу хөгжим Урлаг

LUMINO хамтлаг: “The one” тоглолтод зочин уран бүтээлчгүйгээр 44 дуу дуулж, тайз дэлгэцийн төгс хослолыг толилуулна

14/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.