Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Утга зохиолын дугуйланг МЗЗХ -ны залуус дахин сэргээлээ
Нийгэм

Утга зохиолын дугуйланг МЗЗХ -ны залуус дахин сэргээлээ

Урлаг Урлаг20/03/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nom_Dor9860904782013-03-20-09-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Анх 2010 онд байгуулагдсан Монголын залуу зохиолчдын холбоо/МЗЗХ/-ны залуус өнгөрсөн баасан гаригт утга зохиолын дугуйлангийнхаа нээлтийг хийжээ. Монголын үе, үеийн зохиолч, яруу найрагчид дугуйлангаар хүмүүжиж, тэндээс л өөрсдийн уран бүтээлийн сэрэл мэдрэмжээ, онгод хийморио олж, нэгнээсээ суралцан дэвждэг байсан гэдэг. Хэдэн жилийн туршид явагдалгүй тасраад байсан энэхүү утга зохиолын дугуйланг сэргээсэн эдгээр залуус “Биднийг ганцхан зүйл холбодог. Тэр нь утга зохиол. Харин утга зохиолын цугларалт, дугуйлан тэр бүр зохиогдохоо байсан болохоор үүнийг сэргээе гэж бодсон юм” хэмээн хэлж байсан юм. Тэдний энэ ажлыг Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, алдарт зохиолч “С.Буяннэмэхийн номын өргөө”-ийн хамт олон талархан дэмжиж, тусалжээ. Энэ сарын 15-нд нээлтээ хийсэн дугуйланд М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Л.Мягмарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Пүрэв, В.Нэргүй нар хүрэлцэн ирж, тэнд цугласан залуу яруу найрагчид, оюутан сурагчидтай халуун дотно яриа өрнүүлж, өөрсдийн бүтээлийн дээжээс бэлэглэсэн байна. Дугуйлангийн үеэр уламжлал болсон “Таван хоромын бичлэг”-ийн уралдаанд түрүүлсэн найрагчид хөгжмийн зохиолч О.Эрдэнэбатын тоглолтыг үзэх хос тасалбар, яруу найрагч Н.Пүрэвийн дууны хос цомгийг бэлэглэжээ. Цаашид долоо хоног бүрийн баасан гарагийн 17.00 цагаас С.Буяннэмэхийн номын өргөө”-нд уламжлал болон явагдах утга зохиолын дугуйланд үгийн урлагт дуртай, яруу тансагийг мэдрэхийг хүссэн хэн бүхэн оролцох боломжтой ажээ.   

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026

Сэр Пол Маккартни шүтэн бишрэгчдэдээ санаанд оромгүй гэнэтийн бэлэг барив

22/07/2026

Чун Хюн Му болон Юна нар “Blue Dragon” шагнал гардуулах ёслолыг дахин хөтөлнө

22/07/2026

Жүжигчин Кваг Дун Ён цэргийн албанд татагдахаар боллоо

22/07/2026

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.