Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан бошгот” цомог мэндэллээ
Нийгэм

Хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан бошгот” цомог мэндэллээ

Урлаг Урлаг21/03/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
munkbold3545334562013-03-21-09-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


 Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан бошгот” симфони сюит сонсогчдын гарт очиход бэлэн болжээ. Цомог хоёр хэсгээс бүрдсэн байна. Эхний хэсэгт Галдан бошготийн амьдрал, хайр сэтгэл, түүхэн тулалдааныг хөгжмийн хэлээр өгүүлсэн аж. Энэхүү хэсэг нь дөрвөн ангитай. Зөвхөн мэргэжлийн буюу тодорхой хүрээнийхэнд хамаатай гэх хэвшмэл ойлголтыг өөрчилж, анги бүрийн өмнө үйл явдлын товч тайлбарыг хүүрнэн өгүүлснээрээ онцлог болжээ.

 Галдангийн дотоод ертөнц, Анугийн хайрын хүч, сэтгэлийн зөрчил, баатарлаг гавьяаг хөгжмийн хэлээр өгүүлжээ. Энэ хэсэгт найрал хөгжим, морин хуур, цуур, хөөмий, бэсрэг ардын дуу, жангарын тууль зэрэг үндэсний хөгжмийн зэмсэгийн тансаг аягууг шигтгэсэн байна. Зохиолч Б.Мөнхболд энэхүү хөгжмөө бичихийн тулд Галдан бошготийн түүхийг таван жил судласан аж. Удаах цомогт нь зохиолчийн төрийн шагнал хүртсэн Морин хуур, найрал хөгжмийн зохиол, Хишигтэн хэмээх  бүтээл нь багтсан аж. Хөгжмийн концертийг “Бөртэ” хамтлагийн хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ, “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог Гени нар тоглосон байна. Цомгийн албан ёсны нээлт гуравдугаар сарын 22-нд Хөгжим бүжгийн коллежийн ёслолын танхимд болох юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026
Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Мандах төрийн малгай нь Монголын төр, цэргийн түүхийг илтгэх ховор өв

30/06/2026

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026

Лиса үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид нууцаа дэлгэв

29/06/2026

Кино шүүмжлэгчид “Supergirl”-ийг DC-ийн хамгийн тааруу бүтээлүүдийн нэг гэж үнэллээ

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.