Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр “Хөх тасархай” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Нийгэм

Өнөөдөр “Хөх тасархай” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг22/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
huh_tasarhai3575716332013-03-21-10-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Дүрслэх Урлаг Технологийн Сургуулийн багш, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Отгонбаатарын Доржготовын “Хөх тасархай” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2013 оны 3-р сарын 22-ноос 28-ны хооронд Монголын Урчуудын Эвлэлийн “Арт галерей”-д зохион байгуулагдах гэж байна. Зураач 2002 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Монгол зургийн ангийг төгссөн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн түүний 3 дахь бие даасан үзэсгэлэн юм. Тэрээр эх орондоо төдийгүй Япон, БНХАУ, АНУ, Финлянд зэрэг улсуудад бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож байжээ. Энэхүү үзэсгэлэнд түүний Монгол зургийн уламжлалт арга барилаар зурсан бүтээлүүд болон өнгө, зохиомжийн шинэлэг шийдлээр бүтээсэн 26-н бүтээл тавигдах ажээ.

Тэрээр өөрийн үзэсгэлэнгээ нэрлэсэн “Хөх тасархай” хэмээх бүтээлээ тайлбарлахдаа:

 “Овоо бол Монгол хүмүүний оюун санаа, танин мэдэхүй, ухаарлын оролцоотойгоор бүтсэн хамгийн эртний туурвилуудын нэг юм. Монголчууд өн эртнээс нааш мөнх тэнгэрийг шүтэж, байгаль дэлхийгээ дээдлэж, хайрлан хамгаалж ирсний илэрхийлэл нь овоо юм.

Энэхүү бүтээлээрээ өвөг дээдсээс заяаж үлдээсэн ариун дагшин эх нутгаа хайрлан хамгаалж, оюуны болон байгалийн хэмжээлшгүй их баялагаа ухаалгаар хүртэн амьдрахыг даяарчлалын эрин зуунд хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж буй элэг нэгт Монголчууддаа уриалсан болно. Өндөр уулын орой дээрхи эрдэнийн чулуугаар босгосон овооны гол модноос таван өнгийн хадаг яндир салхины аясаар өнгө сүлэлдэн хийсэх агаад зуун зууны түүхийг хүүрнэх овооны оройд хадаганд нандигнан ороож өргөсөн мөнгөн аяга цухуйна. Энэ нь зохиомжийн гол төвийг хураан зангидах агаад хүмүүний оюуны ур, байгалийн баялаг, тансагийн яруу тодыг илтгэнэ.

 Овооны хадаг Монголын хөх тасархай…” хэмээжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.