Өнөөдөр буюу 3 дугаар сарын 26-нд ДБЭТ-т “Шилдэг уран бүтээлч шалгаруулах” ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ жилийн арга хэмжээгээр нийт долоон төрлөөр оны шилдгүүдийг тодруулсан юм. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулахад оршино.Энэ жилийн шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3,0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомын хамт олгожээ.
Ингээд 2012 оны шилдэг уран бүтээлчдийг дурдвал:
Тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар: “Бурхан өршөө” киног найруулсан Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн, кино найруулагч Загдын Батболд
Шилдэг бүжигчнээр: “Алтан ураг” бүжгэн жүжгийн мэргэдийн хаан Дармалагийн дүрээр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Алтангэрэлийн Батхүү,
Шилдэг дуучнаар: 2012 онд БНХАУ-д зохиогдсон дэлхийн дуурийн дуулаачдын XX уралдаанд оролцож нэгдүгээр байр эзэлсэн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Энхбатын Амартүвшин,
Дэлгэцийн шилдэг жүжигчнээр: В.Шекспирын “Гамлет” жүжгийн Гамлетын дүрийг бүтээсэн Улсын драмын зрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ,
Монгол хувцас болон түүнийг урлах уламжпалт гар урлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол костюмс”-ын захирал Банзрагчийн Сувд
Тайз дэлгэцийн шилдэг зураачаар: В.Шекспирын “Гамлет” жүжгийн зураачаар ажилласанУлсын драмын эрдмийн театрын ерөнхий зураач Түвдэндоржийн Ганхуягдайз,
Шилдэг хөгжимчнөөр: Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын 2 дугаар уралдаанд эвэр бүрээ хөгжмөөр тэргүүн байр эзэлсэн
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин Орхонбаатарын Чинбат Соёлын өвийг өвлөн тээгчээр тус тус шалгаруулан “Мөнгөн мод” цомыг 3 сая төгрөгийн хамт уран бүтээлчдэд олгожээ.
Та бүхэндээ шагнал гардуулах ёслолын үйл ажилагааны фото зурагнаас хүргэж байна.
www.URLAG.mn