Уншигч та бүхэндээ оддын даатгуулсан хамгийн хачирхалтай бас хамгийн үнэтэй биеийн хэсгүүдээс толилуулж байна. Эдгээрээс зарим нь даатгалын салбарын түүхэн дэх багагүй сенсаци тарьсан явдлуудаар нэрлэгджээ. Доор дурьдсанаас гадна Рианнагийн хөл $1.000.000, Хайди Клумынх $2.200.000 долларын үнэтэй ба нэвтрүүлэгч, модель Холли Мэдисоны хөх $1.000.000 доллар гэнэ.
Мэрай Кэри / Хөл – $1.000.000.000
Дэлхийд нэр хүндтэй “Gillette” брэндийн “Legs of a Goddess” компанит ажлын тэргүүн шагналыг хүртэхийн зэрэгцээ байж боломгүй өндөр үнээр хөлөө ийнхүү даатгасан дуучин Мэрай Кэри №1 алдартнаар нэрлэгдэж байна. Тэрээр 2013 онд нээлтээ хийх түүхэн “The Butler” кинонд тоглож байгаа бөгөөд хөл нь $1 тэрбум долларын үнэтэй.
Женнифер Лопез / Өгзөг – $300.000.000
Шинэ уран бүтээлдээ ороод багагүй хугацааг үдээд байгаа нэрт дуучин бүсгүйн “өгзөг”-өө даатгуулсан тухай мэдээлэл эртнээс л шар хэвлэлийн онцлох нийтлэл болсоор ирсэн билээ. Тухайн үед $27 сая долларын үнэ хүрч байсан дуучин, жүжигчин бүсгүйн өгзөг өдгөө $300 саяар хэмжигдэж байна. Үүгээр зогссонгүй түүний үс, хөх, жин нэмэх хасах нь хүртэл гээд Женнифер Лопез гэдэг хүн тэр чигээрээ $1.000.000.000 хол давсан долларын өртгөөр үнэлэгдсэн тухай мэдээлэл хэвлэлээр нэг тарж байсан юм.
Жулия Робертс / Инээмсэглэл – $30.000.000
“Хөөрхөн хүүхэн” (1990) киногоороо дэлхий дахинаа танигдсан нэрт жүжигчин Жулия Робертс өөрийн инээмсэглэлийг $30 сая доллараар даатгажээ. Тэрээр 11 сард нээлтээ хийх “August: Osage County” (2013) кинонд тоглоод байгаа ажээ.
www.URLAG.mn